Халх гол сумын нутаг хуурайшлын зэрэг маш өндөр, түймрийн эрсдэл аюултай түвшинд байна. Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас сумдын хуурайшлын зэргийг тогтоож,Халх гол, Чойбалсан, Матад, Хөлөнбуйр сумдын нутагт хээрийн түймэр гарах эрсдэл их байгааг анхааруулав.
Харин бусад сумын хувьд түймрийн эрсдэл дунд түвшинд байна. Булган, Баянтүмэн сум хуурайшилт хамгийн бага байгаа юм.
Түймрийн аюулыгнамрын улиралдхуурайшлын зэргээр дөрвөн түвшинд ангилдаг. Тухайлбал, 0-400гэсэн үзүүлэлт нь түймрийн эрсдэл бага,401-1500бол дунд зэрэг, 1501-8000бол эрсдэл их буюу аюултай,8001-ээс их байвал хуурайшилт маш их, түймрийн эрсдэл нэн аюултай түвшинд хүрсэн гэж үздэг.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих