"Эрдэнэс Тавантолгой” ХК сүүлийн нэг жилд 26.6 сая тонн нүүрс олборлож, 33.4 сая тонн нүүрс борлуулан, 3.3 тэрбум ам.долларын борлуулалтын орлого оруулав. Тус компанид онцгой дэглэм тогтоосон нэг жилийн хугацаанд нүүрс олборлолтыг 3, нүүрс тээврийг 3.5, нүүрс борлуулалтыг 3.8 дахин нэмж, улсын төсөвт 2.8 их наяд төгрөгийн татвар төлжээ.
"Эрдэнэс Тавантолгой” ХКбиржийн цахим арилжааг энэоны 2 дугаар сарын 9-нөөс өнөөдрийг хүртэл57 удаазохион байгуулж, 955.1 саяам.долларын үнэлгээтэй 7.7 сая тонн нүүрсийг хил үнээр борлуулаад байна. Үүнээс 3.9 сая тонн нүүрс нь хатуу коксжих чанартай, 3 сая тонн нь сул коксжих, 0.8 сая тонн эрчим хүчний нүүрс байв. Нүүрсийг биржээр арилжсанаар 385.9 сая ам.долларын нэмэлт орлого олоод байгаа аж.
Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу "Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсээ биржээр борлуулж, орлогоонэмснээр гадаад валютын нөөцарвижиж, эдийн засгийн өсөлтөд бодит хувь нэмэр оруулж байгааг тус компани мэдээллээ.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих