
Алдарт дуучин Тейлор Свифт “Eras Tour” болох дэлхийг тойрсон аялан тоглолтоо хийж байгаа билээ. Тейлор Свифт аялан тоглолтын сүүлийн хэсгээ Австри улсын Вена хотод наймдугаар сарын 8-нд хийх төлөвлөгөөтэй байсан бол тоглолтын өмнөх өдөр буюу наймдугаар сарын 7-нд тус хотод террорист халдлага болох гэж байгааг Венын цагдаагийн газраас мэдэгдэж,тоглолт цуцлагджээ.
Террорист халдлагыг зохион байгуулахыг завдаж байсан сэжигтнүүдийн хувьд өсвөр насны гурван эрэгтэй хүүхэд байжээ. Гол сэжигтэн 19 настай, Хойд Македоноос гаралтай Австри улсын иргэн байсан байна. Вена улсын цагдаагийн газраас тухайн сэжигтний гэрт нэгжлэг хийхэд маш их хэмжээний сэлэм, хутга, тэсрэх, дэлбэрэх бөмбөг зэрэг аюултай зэвсгүүд олдсон байна.
Мөн түүний гэрээс террорист бүлэглэл болох “ISIS”-тэй холбоотой бичиг баримт, туг далбаа олдсон тул тухайн сэжигтнийг гэмт бүлэглэлийн гишүүн байж болзошгүй хэмээн шалгаж байна. Харин бусад хоёр сэжигтний хувьд 18 болон 17 настай Ирак улсын иргэн байжээ.
Тэдний хувьд “ISIS” террорист бүлэглэлийн дагагчдын нэг гэдгийг цагдаагийн байгууллагаас нотолсон. Эдгээр гурван сэжигтэн маш удаан төлөвсний эцэст халдлага зохион байгуулах гэж байснаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд дуучин Тейлор Свифт болон стадионд цугларсан шүтэн бишрэгчдийн дунд тэсрэх бөмбөг тавих гэж байснаа хэлжээ.
Тоглолтыг нийт 195 мянган хүн үзэх тооцоололтой байсан бол тоглолт цуцлагдсанаар бүх хүмүүсийн тасалбарын мөнгийг буцаажээ. Мөн алдарт дуучдын аялан тоглолт тухайн улсын эдийн засгийн өсөлтөд өндөр нөлөөтэй байдаг тул Австри улсын Засгийн газраас сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=37858
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
Сэтгэгдэл бичих