Чикаго хотод төвтэй Америкийн томоохон агаарын тээвэрлэгч United Airlines компани Улаанбаатарын чиглэлд улирлын чанартай нислэг нээх болсноо өчигдөр зарлажээ.
Тус компани 2025 оны тавдугаар сараас олон улсын найман шинэ чиглэлийг нээхээр болсны нэг нь Улаанбаатар юм байна.
2025 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тус компанийн Boeing 737-800 агаарын хөлөг Японы нийслэл Токиогоос Улаанбаатарын чиглэлд долоо хоногт гурван удаа нислэг үйлдэхээр болжээ.
Өчигдөр зарласан бусад долоон шинэ чиглэл нь АНУ-ын Ньюарк хотоос Испанийн Билбао, Португалийн Фаро, Португалийн Мадейра, Гринландын Нүүк, Италийн Палермо хотууд руу, Японы нийслэл Токиогоос Тайванийн Каошюн, АНУ-ын нийслэл Вашингтон хотоос Сенегалын нийслэл Дакар хот руу үйлдэгдэх юм байна.
Дээрх найман шинэ чиглэлийн долоод нь Америкийн агаарын тээврийн компаниуд огт нислэг үйлддэггүй ба ганцхан Дакар хотын чиглэлд Delta Air Lines компани Нью-Йорк хотоос нислэг үйлддэг ажээ.
Найман шинэ чиглэлийн Каошюн, Дакарын нислэгүүд бүтэн жилийн турш, бусад зургаан нислэг нь улирлын чанартай үйлдэгдэх юм байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих