Дорнод аймаг болон ОХУ-ын Өвөр Байгалийн хязгаарын Засгийн газрын
хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу Чита хотын Мэргэжлийн
боловсролын тусгай дунд сургуульд Багш, ХАА, Уул уурхай, Барилгын
мэргэжлээр оюутан элсүүлэх тул сонирхсон оюутан залуус 2014 оны 07
дугаар сарын 06-ны 14-өөс 17 цагт, 8-ны 09-өөс 15 цагийн хооронд аймгийн
Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн 9 тоот өрөөнд
бүртгүүлнэ үү.
Бүртгүүлэхээр ирэхдээ дараах материалыг бүрдүүлнэ:
- Боловсролын гэрчилгээ, иргэний үнэмлэхийн наториатаар баталгаажуулсан хуулбар
- Хувийн хэрэг
- 2 хувь цээж зураг
Мөн Чита хот дахь Анагаахын коллежийн Сувилахуйн ухааны ангид аттестатны голч оноо болон Сэтгэл зүйн сорилын шалгалтын оноогоор элсүүлэх тул сонирхсон оюутан залуус 2014 оны 07 дугаар сарын 07-ны 9-өөс 17 цагийн хооронд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэст бүртгүүлнэ үү.
Лавлах утас: 70584455, 97071412
Аймгийн Засаг даргын Тамгын газрын
Нийгмийн хөгжлийн хэлтэс

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих