Кино урлагийн түүхэн дэх онцгой баатруудын нэг,Зөвлөлтийн найруулагч
Андрей Арсеньевич Тарковский 1932 оны дөрөвдүгээр сарын 4-нд
"Иванов”мужийн "Завражье” тосгонд мэндэлжээ. Түүний аав яруу
найрагч,орчуулагч Арсений Тарковский бол ээж нь Горькийн нэрэмжит утга
зохиолын хүрээлэнг дүүргэсэн мөн л урлагийн хүрээллийн сэхээтэн нэгэн
байв. Андрей хүү дунд сургуулиа дүүргээд1951-1952 онд Москва дахь ЗХУ-ын
"Шинжлэх Ухааны Академи”-ийн харьяа "Дорно дахин судлалын” хүрээлэнд
Араб хэл сурч байгаад сургуулиа орхиж,”Туруханск” тосгоны ойролцоо
ажиллаж байсан экспедицийн багт жил орчим ажилласан байна.
Энэ үед тэрээр кино урлагт татагдсан гэдэг. 1954 онд "ВГИК”–д кино
найруулагчаар элсэн ЗХУ нэрт кино найруулагч М.Роммын шавиар элсэн орж
амжилттай суралцан дүүргэсэн байна.Оюутан байх хугацаандаа Италийн
неореалист, Францын шинэ урсгалуудаар хийгдэж буй киног шимтэн үзэж
танилцсан бөгөөд 1956 онд анхны уран бүтээлээ Эрнест Хемингуэй зохиолоор
сэдэвлэн "Алуурчин” богино хэмжээний бүтээлээ хийжээ.
1956 онд "Өнөөдөр ямар ч хагацал байхгүй” богино хэмжээний кино зохиол
бичсэн. 1957 ангийн Ирма Рауштай гэр бүл болсон. 1959 онд Андрея
Кончаловкого хамтран "Антарктида” гэсэн зохиолоо бичин "Московский
комсомолец” хэвлүүлсэн.1960 "Хийл болон дарамт” кино зохиолоо
"Мосфильмд” зарж түүгээрээ 4-ркурсдээ дипломын ажил хийж "New York
student film” awards-аас анхны шагналаа хүртсэн.
1947-1948 оны хавар хүртэл эмнэлэгт хэвтэж байжээ. "Зеркала” \толь\ хэмээх кинондоо тусгасан байдаг.
1962 онд анхны бүрэн хэмжээний киногоо бүтээсэн Тарковский
найруулагчийн хувиар ердөө 11 кино бүтээсэн ч ихэнх бүтээл нь бүх цаг
үеийн шилдэг кинонууд дунд жинтэй байр эзэлдэг. Гэхдээ цагийн аяс түүний
уран бүтээлд сайнаар нөлөөлсөнгүй. ЗХУ-ын эрх баригчид 1970-аад оноос
Тарковскийн ер бусын билэг оюуныг "Аюултай"хэмээн үзэх болж бүтээлүүдийг
нь нийтийн сэтгэхүйд тохирохгүй,гуравдугаар ангиллынх гэж ялгаварлах
болов.
Түүний эх нутагтаа гүйцээсэн сүүлийн бүтээл нь 1979 оны "Сталкер"юм.
Мөн оны зун Тарковский "Цаг хугацаагаар аялсан нь"хэмээх баримтат
киногоо бүтээхээр Италид очив. Харин 1982 онд Италид очихдоо нутаг
буцсангүй.Тэрээр 1984 оны зургадугаар сарын 10-нд Милан хотод хэвлэлийн
бага хурал хийж баруунд үлдэж,улс төрийн орогнол хүсч буйгаа албан ёсоор
зарлажээ. Түүнд үнэхээр ч өөр сонголт үлдээгүй биз. Тарковскийг 25 жилд
ердөө зургаан кино хийхийг зөвшөөрсөн байна. Түүний хамгийн алдартай
бүтээл домогт "АндрейРублёв” гэхэд л1965 онд бүтсэн атлаа 1971 онд л
Зөвлөлтийн үзэгчдэд хүрсэн байдаг.Тарковский сүүлийн хоёр киногоо Итали,
Шведэд бүтээжээ. Харин
"Амин тахилга" киногоо бүтээсэн 1985 оны сүүлээр Тарковский өөрийгөө уушгины хорт хавдартай болсноо мэджээ.
Дараа оных нь нэгдүгээр сараас Парист эмчлүүлсэн ч тусыг эс олов.
1986 оны арван хоёрдугаар сарын 15-нд буюу өөд болохоосоо 14 хоногийн
өмнө тэрээр өдрийн тэмдэглэлдээ сүүлчийн өгүүлбэрээ бичжээ. Тэр нь"Одоо
надад ямар ч тэнхэл алга. Энэ л хүндхэн асуудал байна даа".
Тарковский өдгөө Парисын Сент-Женевьев-де-Буа дүүрэг дахь Оросуудын
оршуулгын газарт нойрсож буй. Түүний булшны чулуун дээр "Тэнгэрийн
элчийг харсан Түүнд" хэмээх үг сийлээстэй байдаг.Түүний тухай,түүнээс
дутахааргүйгээр кино урлагийн түүхнээ дархлагдсан Ингмар Бергман
нэгэнтээ"Миний хувьд Тарковский амьдралыг тусгал мэт, зүүд мэт харуулах
киноны амин чанарт бүрнээ нийцэх шинэхэн бий болгосон хамгийн
гайхамшигтай найруулагч" хэмээсэн нь бий.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=4240
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих