
"Араатны хаан арслан”-аас өмнөх Диснейн бүтээсэн бүх бүрэн хэмжээний
бүтээлүүд аль хэдийн хүмүүст хүрсэн зохиол, үлгэрүүдээс сэдэвлэдэг
байжээ. Тухайлбал, "Үнсгэлжин”, "Цасан гуа ба долоон одой” хүүхэлдэйнүүд
бүгд алдартай зохиолоос сэдэвлэсэн байдаг. Тэгвэл "Араатны хаан арслан”
Дисней анх зохиолыг нь гарган хийсэн анхны бүрэн хэмжээний хүүхэлдэйн
кино болжээ.

Гэхдээ тэрхүү хүүхэлдэйн зохиолынх нь анхны нэр "Ширэнгэн ойн хаан”
нэртэй байсан гэдэг. Харин зохиолыг улам сайжруулах явцад хүүхэлдэн
киноны багийнхан арслан үнэндээ ширэнгэн ойд амьдардаггүйг олж мэдсэнээр
өөрчилсөн байна.
"Араатны хаан арслан” кинонд Диснейн тухайн үеийн шилдэг аниматорууд нь
оролцоогүй байна. Учир нь тэдний олонх нь "Покахонтас” хүүхэлдэйн
кинонд ажиллаж байжээ. Харин арслангийн тухай кино уугуул америк эмэгтэй
тухай киноноос илүү амжилт гаргаж чадсан юм.

Тодруулж хэлбэл, "Араатны хаан арслан” кино дуу болон хөгжмөөрөө хоёр ч
Оскарын эзэн болсон билээ. Мөн Алтан бөмбөрцөг наадмаас инээдмийн болон
мюзикл төрлийн дэлгэцийн шилдэг бүтээл шагнал хүртсэн хоёр дахь
хүүхэлдэйн кино болжээ. Өмнө нь энэ шагналыг "Жонон ба үзэсгэлэнт гүнж”
хүртэж байсан билээ.

Киноны эсрэг талын дүр буюу Соривтын дүр Диснейн өөр нэгэн бүтээлд
гарсан байдаг. Энэ бол "Геркулес” киноны зурвасхан нэг хэсэг юм.

"Араатны хаан арслан”-г 1997 оноос хойш тайзнаа тавьсаар байгаа юм.
Энэхүү жүжиг Броөдвэй театрын түүхэнд хамгийн их ашиг олсон жүжиг
хэмээгддэг байна.


URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=4241
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих