Өнөөдөр аргын тооллын 2014 оны
долоодугаар сарын 29. Мягмар гараг. Билгийн тооллын XVII
жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн зуны
адаг цагаагчин хонь сарын давхарласан шинийн 2. Ангараг гараг. Их
морь одтой, 6 цагаан мэнгэтэй цагаагчин үхэр өдөр. Өдрийн барилдлага
Арвидах. Шүтэн барилдлага Авахуй. Өдрийн наран 5 цаг 31 минутад мандан, 20 цаг 29 минутад
жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба
бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж,
биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх, хүү
сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх
үйлийг эхлэх, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Улааны үйлд
муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.
Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр
үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Хүчтэй өдөр. Санхүүгийн талаарх асуудлууд цэгцэрч таныг тайван амрахад
туслана. Хэрвээ таны нөхөр танд мөнгөний өртэй, түүнийгээ буцаан төлж
чадахгүй байгаа бол та найзын холбоогоо мөнгөнөөс хавьгүй илүүд үз.
Эсвээс та зээлээ төлж чадахгүй байх болно. Ямар нэгэн эх үүсвэр хайж
магадгүй. Та аливаад анхаарал болгоомжтой байх нь зөв. Хүч нөлөөтэй
нэгэн найз таныг тушаал дэвшихэд тусална. Гэвч энэ бүхэн зүгээр нэг
бүтэхгүй. Тиймээс та энэ бүхний эцэст юу хүлээж байгааг тооцоолон
бодоорой
Үхэр (4/20-5/20)
Хэн
нэгэнд итгэх нь магадгүй танд урмыг чинь хугалах асуудал гаргаж мэднэ.
Тийм учраас бие даасан байж, өөрийнхөө тааламжит орон зайнаас гарч,
өөртөө итгэх байдлаа нэмэгдүүл.Ямар нэгэн нийтийг хамарсан зүйлд
оролцох, гадуур хооллосон тохиолдолд та шинэ мэдээ сонсоно.
Хамтатгах (5/21-6/21)
Танд
хэн нэгэнд хэлэх зүйл байгаа боловч хэрхэн хэлэхээ мэдэхгүй байгаа бол
тэдэнд захиа бич, эсвэл и-майл илгээ. Хайртай хүнтэйгээ цагийг хамт
өнгөрүүлэхээр төлөвлөж, өмнө нь хэзээ ч байгаагүй дотно байж болно.
Залуу хосууд сүйн бөгж хайх эсвэл баяраа тэмдэглэхээр төлөвлөж болно.
Мэлхий (6/22-7/22)
Таатай
өдөр. Яаруу түргэн зан таны мөнгийг үр ашиггүй урсгаж магадгүй. Таныг
хүнд байдлаас гаргаж чадах хэн нэгэнтэй ярьж зөвлөгөө авах нь зохистой.
Амар амгалан, романтик байдлыг үүсгэхийн тулд идэвх зүтгэл гаргах
хэрэг гарна.
Арслан (7/23-8/22)
Эерэг
өдөр. Сэтгэл хөдлөлийн ханамжит байдлыг цаг хугацаа эрч хүчээр
эргүүлэн олж авна гэдэг бахархууштай зүйл юм. Хүнд ажлыг алгасахыг
хүсэх, өөрийнхөө ажилд туслуулахаар мэргэжлийн хүнийг хөлслөхийг хичээж
буй хүмүүст тохиромжтой хүн нь олдоно. Бусадтай ярилцах нь сонирхолтой
байх болно. Хэрэв та үүнд цагаа зарцуулахаар шийдвэл таны өөрийгөө
илэрхийлэх чадвар болон өөртөө итгэх итгэл тань дээшлэх болно.
Охин (8/23-9/22)
Та
ханийнхаа гаргасан зарлагын талаар асуугаарай. Гэртээ хүүхдүүддээ
боловсрол олгох шийдвэр нь таньд тэд юуг хэрхэн сурч байгаааг хянах
боломж олгоно, гэхдээ таны мөрөн дээр маш их үүрэг хариуцлага ирнэ. Улс
төр сонирхдог бол улс төрийн намд элсэж, шинэ ертөнц нээх аваргын ажлаа
эхлэ.
Жинлүүр (9/23-10/22)
Бүтээлч
өдөр. Эерэг нөлөө ирсээр байна. Гэвч та зажилж чадахаасаа илүүг хазах
хэрэггүй. Эс тэгвэл та санаа зовон сэтгэлээр унах бололтой. Гэр бүл ба
сэтгэл санааны байдал өөдрөг байна. Зарим нэг нь гэртээ шинэ хүн авч
ирэн, гэр орны дизайныг эрс өөрчлөхийг оролдоно. Гэртээ өнгөрөөсөн цаг
бүр үр бүтээлтэй байна.
Хилэнц (10/23-11/21)
Таатай өдөр. Од эрхэс таныг ивээж байна. Яг л таны урам зориг, хүсэл
мөрөөдөл, эрүүл энх, аз жаргал зэрэгт чинь оруулж байгаа хувь нэмэр шиг
л байх болно. Чухал тэмдэглэлт зүйлийг тэмдэглэх нь танд баяр баяслыг
бэлэглэнэ. Дараагаар нь маргаантай асуудлыг хэлэлцэхээс зайлсхий.
Ямарваа нэгэн зүйлийг ойлгомжгүй, мэдрэмж муутай гэж хэлэх их амархан.
Нум (11/22-12/21)
Энэ
өдөр гүн гүнзгий бодлогошрол таныг хүчтэй эзэмдэнэ. Хүн болгоны
хэрэгжүүлдэг төслийг хийх нь танд магадгүй дайн тулааныг авч ирнэ.
Ганцаараа үүрэг даалгаварыг гүйцэтгэснээс багаар ажиллахад дөхөмтэй.
Хэрэв хэн нэгнйиг урмаар тэтгэвэл та шагналаа амсана гэдгийг санаарай.
Зорилготой байж байгаад амжилтанд хүрсэн хүмүүс харин таныг энэ өдөр
зоригжуулан урамшуулна.
Матар (12/22-1/19)
Зугаатай
өдөр. Амралт, хөгжөөн зугаа, хайр сэтгэл одтой байна. Та өөрийн авъяас
чадвараа өсөхийг мэдэрнэ. Хэрвээ та амралтын өдрүүдэд мөрөөдөлдөө
хөтлөгдөн, аялалд гарах гэж байгаа бол бүх зүйлийг сайн тооцоол. Амрах,
тоглох, хайртай хүнтэйгээ хамт байх зөвшөөрлийг өөртөө олго.
Хумх (1/20-2/18)
Эерэг
өдөр. Удаан хугацааны нөхөрлөл чинь хайр дурлал болж хувирна. Ганц бие
хумхын ордныхонд олон хос болох хүн гарч ирнэ. Гэвч дотно харилцаанд
орох гэж яарсны хэрэггүй. Өнөөдрийн гараг эрхэсийн нөлөөллөөр та бусад
үеийнхээс илүү аливаа зүйлд удаан хандах хэрэгтэй байна. Удаан хугацаанд
үерхсэн, хамт байсан хайртай хосууд хайр дурлалдаа умбана.
Загас (2/19-3/20)
Энэ
өдөр та хуучин зуршлаа халан, шинэ урьд нь хийж үзээгуй зүйлүүдээ
судалж үзэх нь зөв. Энэ өдөр танд од гарагсын нөлөөлөл их байна. Адал
явдалтай байж, өөрийнхөө мэдлэгийн хязгаарыг тэл. Хууль ёсны үйл
ажиллагаа тань зохих ёсны үр дүнг авчирна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих