
Ардын хувьсгалын 93 жил, аймаг байгуулагдсаны 83 жилийн ойн шагайн харвааны тэмцээнд Дорнод, Дорноговь аймаг болон Улаанбаатар хотын 80 гаруй харваач цэц мэргэнээ сорин өрсөлдлөө. Багийн харвааны төрөлд Улсын дархан мэргэн Ш.Отгонбаяр ахлагчтай "Суман зурхай" баг, Аймгийн гоц мэргэн Д.Энхбаатар ахлагчтай "Дөл" баг, Аймгийн гоц мэргэн П.Хүрэлбаатар ахлагчтай Хөлөнбуйр сумын баг эхний гурван байрыг эзэлсэн. Харин насанд хүрэгчдийн цуваа харвааны төрөлд Аймгийн гоц мэргэн Д.Батдорж түрүүлж, аймгийн гоц мэргэн Ц.Даваахүү, аймгийн гоц мэргэн З.Ариунбат нар удаалжээ.
Харвааны ахмадын төрөлд Д.Игорь, Ж.Адъяасүрэн, Ц.Бадамжав, хүүхдийн цуваа харваанд О.Тэмүүлэн, Э.Мандуул, Б.Одбаатар нар эхний байр эзэлсэн байна.
ДОРНОД
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=4505
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
-
Сэтгэгдэл бичих