
Төв аймгийн Зуунмод хотноо гуравдугаар сарын 8-9-ний хооронд "Энх мэндийн харваа" шагайн харвааны тэмцээн зохион байгууллаа. Тэмцээнд Говь-Алтай, Дорноговь, Өмнөговь, Хэнтий, Дархан, Сэлэнгэ, Улаанбаатар болон Төв аймгийн сумдаас 56 багийн 392 харваач цэц мэргэнээ сорин өрсөлджээ.
Ес дэх жилдээ зохион байгуулж буй тус тэмцээнд оролцогчдын хамгийн бага нь Төв аймгийн Баянжаргалан сумын 12 настай н.Энхбат хүү байсан бол хамгийн ахмад нь 89 настай н.Санжаагэндэн байв.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих