Халх голын ялалтын түүхт 75 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд Засгийн газрын тогтоолоор энэ сард ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон байна. Он гарснаас хойш ялалтын баярт зориулсан тодорхой арга хэмжээнүүдийг явуулсаар иржээ. Тухайлбал, байлдаанд оролцсон дайчдын гавьяаг алдаршуулах ажлыг аймаг, сум, нийслэл, дүүргийн хэмжээнд зохион байгуулсан байна.
Мөн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд ялалтын ойн сэдэвт асуулт хариултын уралдаант тэмцээн явуулжээ. Түүнчлэн нийслэл болон орон нутагт байгаа ялалтын дайчдын хөшөө дурсгалыг сэргээх ажлуудыг хийсээр байгаа гэнэ. Энэ сард олон улсын эрдэм шинжилгээний хурал, Орос, Монголын залуус нийлсэн нийт 150 хүний бүрэлдэхүүнтэй тойрон аялал хийхээр төлөвлөжээ. Аялагчид Дархан Сэлэнгэ, Орхон аймгаар яваад Улаанбаатар хотод энэ сарын 23-нд ирж нэгдсэн арга хэмжээнд оролцож, нийт зочид төлөөлөгчдийн хамтаар энэ сарын 24-нд Хэнтий аймагт очиж төлөвлөсөн үйл ажиллагаандаа оролцох аж. Маргааш нь буюу энэ сарын 25-29-нд Дорнод аймагт хамгийн том арга хэмжээ болно. Энэ өдрүүдэд болох баярын хөтөлбөр бэлэн болсон байгаа. ОХУ-аас 6-8 ахмад дайчин болон тэдгээрийн үр хүүхдүүд ирэх төлөвтэй байна. Түүнчлэн Ерөнхийлөгч В.Путинд урилга илгээсэн. Ирнэ гэдэгт найдаж байна” гэв.
Ч.Амундарь
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=4561
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих