Энэ удаагийн аялал ОХУ-ын Эрхүү мужаас МУ-ын Дорнод аймгийн Халх гол сум хүртэл нийт 5500 км замыг туулах ба Оросын 75, Монголын 75-н залуучууд оролцох аж. Монголын талаас оролцох 75 залуучуудыг Батлан Хамгаалах Яам болон Монголын Залуучуудын холбоо хамтран сонгон шалгаруулалт явуулах юм байна. Уг тойрон аяллыг 2004, 2005 ба 2009 онуудад тус тус зохион байгуулсан бөгөөд 2009 онд Халх голын дайны ялалтын 70 жилийн ойд зориулан хоёр орны 140 залуучуудын бүрэлдэхүүнтэй багууд амжилттай оролцсон аж.
Тойрон аяллын оролцогчдыг орос хэлний мэдлэг сайтай, спорт, урлагийн авьяастай, бие бялдрын хөгжил сайтайн зэрэгцээ аялалд оролцож байсан туршлагатай байх гэсэн тодорхой шалгуураар сонгох гэнэ. Тус аялалд оролцохыг хүссэн хүмүүс http://myf.mn/ сайтад тавигдсан анкетийг татаж авч бөглөөд тус анкетаа МЗХ-ны байранд авчирч өгч бүртгүүлэх юм байна. Оролцогчдын сонгон шалгаруулалт ирэх сарын 1-нээс эхлэх ажээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих