Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэргэдэх "Монос" эмийн сангийн эмийн санч "Фенобарбитал" хэмээх эмийн
зааврыг нийт 23 нярайд буруу бичиж өгснөөс болж 16 нярай унталтын байдалд орсон аж. Харин үлдсэн долоон хүүхдэд азаар гэхүү дээ эцэг, эх нь дээрх эмийг уулгаж амжаагүй байсан байна.
Ийнхүү ЭНЭМҮТ-д өчигдөр эхний нярай 23.45 цагт хүргэгдэн ирсэн бол өнөөдөр өглөөний 06 цагийн орчим 16 дахь нярай ирсэн байна. Албаны эх сурвалжийн мэдээлснээр, нэг нярай дотрын тасгийн сэхээнд, нэг нярай мэдрэлийн тасгийн сэхээнд, үлдсэн 14 нь хоол боловсруулах эмгэг судлалын тасагт хэвтэн эмчлүүлж буй юм байна.
Уг "Фенобарбитал" гэх эмийг тархины даралттай хүүхдүүдэд уулгадаг ба тайвшруулах үйлчилгээтэй. Тус эмийг худалдаалах зөвшөөрөл "Монос" группийн эмийн сангуудад байдаг аж. Эх сурвалжийн хэлснээр, буруутай эмийн санчийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс саатуулаад буй юм байна. Зарим эхчүүд "Дээрх эмийг 20 хувааж өгөх ёстой байтал эмийн санч хоёр давхарлаж уулга гэсэн” гэжээ. Хордлогод орж ирсэн хүүхдүүдийн хамгийн том нь гурван сартай, хамгийн бага нь дөрвөн хоногтой нярай ажээ.
Энэ мэт ажлаа мэдэхгүй хүний эрүүл мэндийн манаанд зогсох үүрэг хүлээсэн нэгний хариуцлагагүй байдлаас нялх үрс маань эндэх шахсан аж.
ЧОЙ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих