Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан "Сэлэнгэ-2014” байлдааны
буудлагатай тактикийн хээрийн сургууль Дорнодын их талд эхэллээ. Хоёр
орны уламжлалт найрсаг харилцааны нэгэн илэрхийлэл болсон эл сургууль
өнөө жил Халхын голын дайны ялалтын түүхт 75 жилийн ойн хүрээнд зохион
байгуулагдаж байгаагаараа онцлог юм.
Хоёр орны Зэвсэгт хүчний 1000 гаруй цэргийн алба хаагч, 100 гаруй нэгж техникээр хүрээгээ тэлсэн "Сэлэнгэ-2014” хамтарсан хээрийн сургуулийн нээлтийн ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Тус арга хэмжээнд Монгол Улсын ЗХЖШ-ын ЕЗЦ-ийн командлагч, бригадын генерал Р.Сүхбат, "Сэлэнгэ-2014” хамтарсан сургуулийн монголын талын удирдагч, ЗХЖШ-ын ЕЗЦК-ийн штабын дарга, хурандаа Б.Амгаланбаатар, оросын талын сургуулийн удирдагч, ОХУ-ын 36 дугаар армийн командлагчийн орлогч, штабын дарга, хошууч генерал Валерий Евгеньевич Шарагов, монголын талын сургуулийн удирдагчийн орлогч, хурандаа Д.Баасандамба, оросын талын сургуулийн удирдагчийн орлогч, ОХУ-ын армийн артиллерийн дарга, хурандаа Сергей Иванович Лисай, Дорнод аймгийн ЗДТГ-ын дарга П.Бат-Өлзий, ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Сүхбаатар болон ЗХЖШ-ын зарим удирдлагууд, хамтарсан сургуульд оролцогч хоёр орны цэргийн алба хаагчид, хүндэт зочид төлөөлөгчид оролцлоо.
Энэ үеэр бригадын генерал Р.Сүхбат хэлсэн үгэндээ, "Манай хоёр орон олон жилийн түүхэн уламжлал, халуун дотно сайн хөршийн найрамдалт харилцаатай байж, бүхий л салбарт хамтран ажиллаж ирсэн баялаг түүхэн замналтай билээ. Тэр дундаа манай хоёр орны харилцаанд батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа үнэтэй байр суурийг эзэлсээр ирсэн бөгөөд монгол, орос дайчид дайны хүнд бэрх жилүүдэд Халхын голын талбарт зовлон жаргалаа хуваалцаж ирснийг бидний түүх мартаагүй” хэмээн онцолсны дээр бид хамтдаа ахмад үеийнхнийхээ бий болгож, түүхийн шалгуур сорилтуудаар шалгагдсан тэрхүү найрамдал нөхөрлөлийг үргэлжлүүлэн энхийн үйлсэд санаа нэгдэн хамтран ажиллаж, хээрийн сургуульд мөр зэрэгцэн оролцож байгаагаараа онцлог гэдгийг дурдсан юм.
Харин хошууч генерал Валерий Евгеньевич Шарагов хэлсэн үгэндээ, "Долоо дахь удаагаа явагдаж байгаа энэхүү хээрийн сургууль нь хоёр орны Зэвсэгт хүчний мэргэжлийн бэлтгэл, ур чадварыг харуулж байна. Манай хоёр орны харилцаанд найрамдал, харилцан ойлголцол ямагт эн тэргүүнд байх болно гэдэгт итгэлтэй байна. "Сэлэнгэ-2014” хээрийн сургууль нь манай хоёр орны ард түмнүүдийн дайчин нөхөрлөл, бие биедээ харилцан туслах холбиршгүй уламжлалыг дэлхийн нийтэд дахин харуулж байна” хэмээн тодотгов.
Ийнхүү хоёр орны мөрдэс нэгт дайчид уламжлалт хээрийн сургуулиа өвөг дээдсийнхээ амжилт, ялалтаа дархалсан их талд эхлүүллээ.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=4758
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих