"Аугаа эх орны" хэмээн бидний тодотгодог ялалтын баяр буюу өнгөрсөн
тавдугаар сарын 9-нд УИХ-аас баталсан "Эзэн-100" хөтөлбөр хэрэгжих
хугацаа дууссан. Засгийн газраас эздийг аврах 100 хоногийн хугацаа энэ
сарын 18-наар дуусгавар болсон юм.
Уг хөтөлбөрийн зорилго нь
хүндрэлээс хямрал руу хальтирч буй Монголын эдийн засгийн 100 хоногийн
дотор сэргээх хорь гаруй арга хэмжээг авах байв. Дээрх 20 гаруй арга
хэмжээний дийлэнх нь хууль эрх зуйн орчинд өөрчлөлт оруулж, хөрөнгө
оруулагч, бизнес эрхлэгчдэд таатай болгомж олгох явдал байлаа. Энэ
хүрээнд нэлээдгүй хууль баталсан.
Бас хөрөнгө оруулагчдыг
"найрах" хэд хэдэн чуулга уулзалт, хурлыг хийсэн. Хэдийгээр эдийн засагт
нөлөөлж мэдэх дориун зүйлсийг ялгаж, эрх зүйн орчныг бүрдүүлсэн ч, дан
ганц хууль баталж, хурал хийлээ ур дүн гарахгүй. Харин 100 хоногийн
бүрэн эрхээ Засгийн газар бүрэн хэрэгжүүлж дууссан өнөөгөөс эргээд
харахад эдийн засгийг эрчимжүүлэх хэдэн арга хэмжээ авч, ямар үр дүн
гарав? УИХ ашигт малтмалын тухай хууль, Газрын тосны тухай хууль... гээд
уул уурхайн ашигт малтмалын салбараа нээлттэй бодгож гадаадын хөрөнгө
оруулагч, бизнес эрхлэгч, жуулчдад визийн дэглэмийг тааламжтай болгох
арга хэмжээг авсан. Гэхдээ энэ бүхэнд хөрөнгө оруулагчид алдарсан итгэл
сэргэж, татсан хөрөнгөө оруулсан гэвэл худал. Монгол руу ирэх хөрөнгө
оруулагчдын тоо хэмжээг гаргаад өгдөг хэд хэдэн арга хэмжээ байдгийн нэг
нь "Дисковер Монголиа". Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас
зохион байгуулдаг уг арга хэмжээнд оролцох хөрөнгө оруулагч олдохгүй
байгаа талаар тус ассоциацийн тэргүүн Н.Алтаа хэвлэлд ярьсан байна
билээ. Бүр уг чуулга уулзалтын энэ жилийн уриа үг "эргэж ирээрэй" гээд
боддоо. Гадны хөрөнгө оруулагчдыг ингэж аргадан гуйж байгааг харахад
арай л арга ядаж дээ, манай улс.
Эцэст нь бараа бүтээгдэхүүний
үнэ бүр өсч, эдийн засаг улам уруудлаа. Долларын ханш түүхэнд байгаагүй
"амжилт"-аа эвдэн 1800 давчихаад байхад эдийн засгийг эрчимжүүлэх 100
хоногийн хөтөлбөртөө 1384 гэсэн ханшаар оруулж ирчихээд засварлаж
амжсангүй, дахин тодотгол хийнэ гээд сууж байгаа сайдтай эдийн засаг
эрчимжиж, амжилтад хүрнэ гэж үү.
Өчигдөр Стратеги судлалын
академиас эзэн-100 хөтөлбөрийн үр дүнгийн талаар олон нийт хэрхэн дүгнэж
байгааг тандах зорилгоор хийсэн судалгаагаа тайлагналаа. Гурав хоногийн
дотор нийслэлийн зургаан дүүрэгт хийсэн уг судалгаанд 600 хүн оролцосон
гэнэ.
"ЭЗЭН 100" хөтөлбөр хэрэгжих хугацаанд иргэдийн амьдрал
хэрхэн өөрчлөгдсөн бэ гэсэн асуултад 5,7 хувь нь сайжирсан, 29,3 хувь
нь хэвэндээ, 34,4 хувь буюу 3 хүн тутмын нэг нь амьдрал дордсон, 30,6
хувь нь хариулж мэдэхгүй байна гэж дүгнэжээ.
Түүнчлэн энэ
хөтөлбөр ард иргэдэд өгөөжөө өгсөнгүй, хэлбэр, нэр төдий байсан гэж
дүгнэсэн байна. Мөн судалгаанд хамрагдсан иргэдийн 95,1 хувь нь эдийн
засаг сайжирсангүй, эдийн засгийн хямрал нүүрлэчихээд байна гэсэн
дүгнэлтийг өгчээ.
Мөн "ЭЗЭН 100" хөтөлбөр үр дүнд хүрээгүй юм
бол хэн хариуцлага хүлээх вэ гэсэн асуултад 28,8 хувь нь УИХ, 30,8 хувь
нь Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох, 16,4 хувь нь Ерөнхий
сайд Н. Алтанхуяг огцрох, 3,6 хувь нь Эдийн засгийн хөгжлийн сайд
Н.Батбаяр огцрох 1,1 хувь нь Сангийн сайд Ч.Улаан огцрох, 19,3 хувь нь
дээрхи гурван хүн хариуцлага хүлээж огцрох гэсэн хариултыг өгчээ. Жирийн
иргэдийн "эзэн-100"-д өгсөн үнэлгээ ийм байдаг юм байж. Харин эдийн
засагчид ямар дүн тавьж байр сууриа илэрхийлснийг дор хүргэе.
Д.БЯМБАСҮРЭН: 100 ХОНОГ ГЭДЭГ БОЛ АМИА АРГАЦААХ Л АРГА
/Монгол Улсын Ерөнхий сайд асан/
-Одоогийн
Засгийн газар Чингис, Самурай бондыг зөв зарцуулж чадсангүй. Эдийн
засаг чинь өөрөө өөрийгөө эмчилж, засч сайжруулдаг тогтолцоо гэдгийг
ойлгохгүй буруу бодлого явуулсаар байгаад ийм байдалд хүргэлээ. Цаашдаа
энэ байдлаар явбал дараагийн 200 хоногт ч босгож, сэргээх аргагүй. 100
хоног гэдэг бол амиа аргацааз л арга. 100 хоног дуусахтаё залгаад Хятад,
Оросын төриЁн тэргүүнүүдийн айлчлал бо.тнс Айл амьтан айлчилж байхад
дотроо хэрүүл уруулгуй байя гэсээр байгаад намрын чуулган болтол үлдэж
дөнгөнө. Энэ бол ердөө хугацаа хожих л арга. Намрын чуулган эхлэнгүүт
энэ Засгийн газар хэрүүлгүйгээр сайн дураараа буувал Монголдоо буянтай
хэрэг болно доо.
С.ДЭМБЭРЭЛ: УИХ, ЗАСГИЙН ГАЗАР, ТАВБАНК ОНЦГОЙ ДЭГЛЭМЭЭР АЖИЛЛАХ САРУУД ЭХЭЛЧИХЛЭЭ
/УИХ-ын гишүүн/
-Суурь
тавигдсан уу, тодорхой хэмжээгээр ажилласан уу гэвэл тийм. Энэ Засгийн
газар гар хумхилгүй ажиллаж байна л даа. Энэ тохиолдолд үргэлжлүүлээд л
явах ёстой. "Эзэн-100 -г дүгнэнэ, Н Алтанхуягт хариуцлага тооцно, дүн
тавина" гээд түүнийг улс төр болгох гэж байгаа бол, Монголын эдийн-засаг
хөгжлийг хорлож байгаа алхам. Гэхдээ толгойг нь илээд яв гэсэн үг
биш. Буруу зүйлс их байна. Тиймээс түүнийг нь тодорхой гаргаад, яг яах
ёстойг нь хэлээд өгчих хэрэгтэй. Одоо УИХ, Засгийн газар, Тавбанк онцгой
дэглэмээр ажиллах сарууд эхэлчихлээ. Тулгамдсан асуудлаа хувийн хэвшил,
эрдэмтдэйгээ хамтраад шийд гэсэн мессэж ирж байна. Мессэж илгээгч нь
инфляци, ханшид дээрэлхүүлсэн ард түмэн. Хүлээн авагч нь төр.
О.ЧУЛУУНБАТ: 100 ХОНОГТ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БАЙТУГАЙ ЗУСЛАНГИЙХАА БАЙШИНГ ЗАСЧ АМЖИХГҮЙ
Эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайд
-Эдийн
засгийг эрүүлжүүлэх, уналтыг зогсооно гэдэг өөрөө маш том ажил. Удаан
хугацаанд хэрэгжих, үргэлжлэх ажил. Түүнээс 100 хоногийн дотор өргөс
авсан мэт өөрчлөгдөхгүй, эдгэрэхгүй.' Миний хувьд 100 хоногт улсын эдийн
засаг байтугай зуслангийхаа байшинг засч амжихгүй байна. Энэ утгаараа
хугацаа давчуу байгаа биз. Цаашид эдийн засгаа сэргээхийн тулд хууль эрх
зүйн орчин, бизнес хөрөнгө оруулалтын орчинг таатай болгох ёстой. Тэр
дундаа саад тотгоруудаа арилгая. Хүнд сурталаа арилгая. Төр, засаг нь
бизнест хутгалдахаа больё. Төр, засгийнхан бизнест оролцох тусам" эдийн
засгаа унагааж байна. Яагаад гэвэл төр, засаг оролцоно гэдэг дарга нар
нь хувийн бизнест хутгалдахын нэг үндэс юм.
Б.ЛХАГВАЖАВ: БАЯЛАГ БҮТЭЭГЧДЭД БОЛОМЖ ОЛГОХ НЬ ЧУХАЛ БАЙСАН
/Эдийн засагч/
-Хөтөлбөрийн
гол зорилго нь үндсэн гол асуудал руугаа орж, эрх зүйн талаас нь ямар
ажил хэрэгтэй байгаа, УИХ, Засгийн газарт ямар бололцоо байгаа юм бэ
гэдгийг шийдэхийг л оролдсон гэж харж байгаа. Энэ бүх процессийг хоёр
жилийн хугацаанд ажиглаж байгаа хүний хувьд 1990-ээд оны үеийн бидний
өмнөх түүх бий. Төвлөрсөн системээс либерал эдийн засаг руу орсон үе
гэсэн үг. 1997 оны Азийн хямралын дараа манайд болж байсан нөхцөл, 2008
оны үед эдийн засаг унаад ам.долларын ханш 30-40 хувиар өсч, хэлбэлзэж
байсан доргионы үеэс хэрхэн гарч байсан туршлагыг ядаж авмаар байгаа юм.
Өөрөөр хэлбэл, энэ том хямралын үед юунд найдаж байсан гэдэг дүгнэлтийг
хийх хэрэгтэй. "ЭЗЭН 100"хөтөлбөрийн хүрээнд баялаг бүтээгчдэд боломж
олгох асуудал маш чухал байсан. Өмнөх 34 удаагийн хямралын үеийн төрийн
бодлогын нэг хэлбэр нь татварын болон мөнгөнй бодлого хоёр. Товчхондоо
татварын бодлогыг зөв явуулж, баялаг бүтээгчдэд найдсанаар 1997, 2009
оны хямралыг давж байсан удаатай.
Б.ЭНХ /ӨДРИЙН ШУУДАН/

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих