Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай
УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалын төслийг Засгийн газрын
хуралдаанаар хэлэлцэн үзэл баримтлалыг батлах нь зүйтэй гэж үзжээ.
Өнөөгийн тэтгэврийн тогтолцоо нь нэг давхаргатай, эв санааны нэгдлийн
зарчмаар буюу шимтгэлийн орлогоороо тэтгэврийн зардлаа
санхүүжүүлдэг хуваарилалтын тогтолцоо бөгөөд хэрвээ тэтгэврийн
даатгалын тогтолцоонд өөрчлөлт, шинэчлэлт хийхгүй бол тэтгэврийн
сангийн алдагдлын хэмжээ 2020 онд ДНБ-ий 4.5 хувь, 2030 онд долоон
хувь, урт хугацаанд 12 хувьд хүрэх төлөвтэй байна.
Иймд цалинд үндэслэн тогтоогдох тэтгэврийн тогтолцоог шимтгэлд
суурилсан тэтгэврийн тогтолцоогоор аажмаар сольж, олон давхаргат
тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлвэл ахмад настанд зохистой хэмжээний
тэтгэврийг урт хугацаанд тогтвортой олгох нөхцлийг бүрдүүлж,
тэтгэврийн даатгалд хамрах хүрээг өргөжүүлж малчид, хувиараа хөдөлдөр
эрхлэгчдийг тэтгэврийн орлоготой болгох боломжтой болох юм.
Эх сурвалж:

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих