Өнөөгийн ардчилсан, даяарчилсан хэмээн тодотголтой нийгмийн өмнө
мөнхийн хөрш орнуудын найрсаг харилцаа ямагт чухал байр суурьтай байдаг
билээ. Тиймдээ ч Монгол-Хятад улсын хоорондын эв найрамдал, бие
биенийхээ тусгаар тогтнол халдашгүй бүрэн эрхт байдалд нөлөөлөхгүй байх
нь энэ зууны нэгэн цогц ойлголт хэмээн бодож болно. Гэхдээ дэлхийн улс
орнуудын тэр дундаа Хятад хүмүүсийн далд санаатай гэдгийг мартаж
болохгүй болов уу?
ОУ-ын уулзалт хурал дээр "Хятад хүмүүсийн толгой дээр нар жаргахгүй" хэмээн нэгэн үгийг хэлсэн нь хожим тайлагдахдаа "Хятад улсын хүн ам дэлхийн улс орны бүхий л газар оршин тогтнож бүрэн эзлэн сууна" хэмээсэн далд санаагаа илэрхийлсэн байдаг билээ.
Тэгвэл өнөөдөр Хятад-Монгол хоёр хөрш орны найрамдлын 65 жилийн ойг тохиолдуулан БНХАУ-ын дарга Си Жиньпин манай улсад айлчлан ирэхтэй холбогдуулан өдөр тутмын болон мэдээллийн цахим ертөнцөөр түүний тухай олонтой яригдаж Хятад Монголын найрсаг харилцаа хэмээн амтай бүхэн цуурч байгаа гэхэд хилсдэхгүй. Өнөөдөр эрх баригчдын гэх өдөр тутмын сонин хэвлэлд "Хүлгээ давиран гэрэлт ирээдүй рүү давхицгаая" хэмээн Монгол-Хятадын найрамдалт харилцааны эв эеийг хичээсэн мэт харагдахуйц нэгэн захидалын өмнөтгөл болгож бичсэн "Найрсаг хөрш Монгол Улсын тухай өгүүлэхэд хүмүүсийн сэтгэлд" хэмээх шүлгийн дөрвөн мөртийг уншиж үзэхэд:
Тэнгэр огторгуй цэнхэрлэн бөмбийгөөд
Тэнүүн тал тэнгэрийн энгээр алсарч
Салхи сэнгэнэн сэвэлзэж өвсөн толгой бөхөлзөн
Сүрэг сүргээр хонь мал өөдөөс бэлчин айсуй... хэмээн өгүүлсэн нь цаанаа далд утга агуулсан мэт харагдаж байна.
Эх нутгийн минь өнгө үзэмжид шунасан сэтгэл нь эхний хоёр мөр буюу "Тэнгэр огторгуй цэнхэрлэн бөмбийгөөд Тэнүүн тал тэнгэрийн энгээр алсарч" гэхүй илт мэдрэгдэж Монголын хөх тэнгэрийн дор буй уудам тал тэртээ алсад байгаа хэмээхүй "Салхи сэнгэнэн сэвэлзэж өвсөн толгой бөхөлзөн" хэмээсэн мөртийг ухаж ойлговол өвсөн толгой гэдэг нь Монгол хүмүүний толгой бөхийж хүндэтгэн угтаж байх, "Сүрэг сүргээр хонь мал өөдөөс бэлчин айсуй" гэх мөртөөс нь Монголын мал сүрэг эд баялаг манайх болно хэмээсэн мэт санагдахуйц далд санаагаа илэрхийлэн бичиглэсэн хэмээн бодогдхуйц байна.
БНХАУ-ын дарга Си Жиньпин манай оронд айлчлан буй өнөө цагт Монголын маань төр, төрийн тэргүүнүүд толгой гудайлган хүндэтгэн уулзах гээд л яаран догдолж өнөөгийн Монголын эдийн засгийн хямралаас аврах нэг найдвар мэт хүлээж авах нь тийм ч сайны ёр биш болов уу? Өмнөд хөршийн дарга ирж зүгээр л зээл тусламж үзүүлээд буцахгүй. Тэр нь дараа төлөх өр төлбөр л болно. Эрх баригчид өнөөгийн эдийн засгийн хямралыг зээл тусламжаар аргалж ард түмнийхээ итгэл дээр найрлаад, амар амгалан оршиж болох ч үр хойчдоо үлдээх их өр төлбөрийг санахад илүүдэхгүй болов уу?
ЧОЙ

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих