4-р сарын 28-нд Бээжин хотноо БНХАУ, Монгол Улс дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойд зориулсан Эрээн хотын иж бүрэн арга хэмжээг танилцуулах хэвлэлийн бага хурал болов. "БНХАУ, Монгол Улс дипломат харилцаа тогтоосны 65 жил" сэдвийн хүрээнд Эрээн хот энэ оны 5-8-р сард "Цайны замаар дахин аялахуй" үйл ажиллагааны нэг жилийн ойн тэмдэглэлт арга хэмжээ, "Цайны зам" Хятад, Монгол, Оросоор аялах олон улсын авто ралли тэмцээн, "Цайны замын уянгат эгшиглэн" олон улсын тал нутгийн дуу хөгжмийн наадам, 2014 оны Хятадын Эрээн хотын олон улсын үндэстний хувцасны наадам болон 2014 оны Эрээн хотын Хятад, Монгол, Оросын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны симпозиум зэрэг өвөрмөц онцлог бүхий 5 том арга хэмжээ зохиох юм байна.
Эрээн хотын орлогч дарга хатагтай Саранчимэг, Эрээн хот бол БНХАУ-аас Монгол улс руу нэвтрэх хамгийн том боомт юм. Сүүлийн жилүүдэд боомтоор нэвтэрсэн зорчигч жилд давхардсан тоогоор 2 саяд хүрч, боомтоор нэвтрүүлсэн бараа бүтээгдэхүүн 13 сая тонноос давж, импорт экспортын худалдааны хэмжээ Хятад, Монголын худалдааны нийт хэмжээний 60 -аас дээш хувийг эзэлж байна. Эрээн хот Монгол улсын Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг зэрэг олон бүс нутагтай найрсаг хамтын ажиллагааны харилцаа тогтоосон бөгөөд Хятад, Монгол хоёр орны олон салбарын хамтын ажиллагааны хамгийн чухал гүүр холбоос болж байна. БНХАУ, Монгол Улс дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойд зориулж Эрээн хот иж бүрэн арга хэмжээ зохиох гэж байна. Эдгээр арга хэмжээгээр, Эрээн хот бол олон улсын боомт, цайны замын чухал хот, Хятад, Монгол хоёр орны найрсаг харилцааны цонх болж байгаа зэрэг онцлогийг товойлгон танилцуулж, боомт хотын нээлттэй, халамжтай, соёлч, хувь нэмрээ зориулах талыг харуулах болно гэв.
Мэдээ нийтлэх хуралд уригдаж оролцсон Монгол Улсаас Эрээн хотод суугаа консул Б. Саруул, Монгол улс, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, Монгол, Хятадын найрсаг харилцааны итгэлцлийн гэрээ байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан Эрээн хот иж бүрэн арга хэмжээ зохиох юм байна. Цаг үеийн томоохон ач холбогдол бүхий эдгээр арга хэмжээнүүд Монгол, Хятад хоёр орны соёлын харилцаа солилцоо улам өргөжихөд түлхэц болох бөгөөд хоёр орны олон салбарын харилцаа, тогтвортой хөгжлийг ахиулах болно гэлээ.
Хэвлэлийн бага хурлын үеэр Эрээн хотын аялал жуулчлалын сурталчилгааны арга хэмжээ болов. Өвөр Монголын Шилийн гол аймаг, Эрээн хотын албан төлөөлөгчид, Монгол Улсаас Эрээн хотод суугаа консул Б.Саруул нар оролцсон бөгөөд аялал жуулчлалын 20 гаруй байгууллага нэгжийн төлөөлөгч, мэдээллийн хэрэгслийн сурвалжлагч нийт 120 шахам хүн оролцов.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих