Өнөөдөр аргын тооллын 2014 оны наймдугаар
сарын 22. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн
ялгуусан" хэмээгч модон морин жилийн зуны адаг цагаагчин
хонь сарын 27. Сугар гараг. Өглөгт охин одтой, 9 улаан
мэнгэтэй хөхөгчин үхэр өдөр. Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Хурьцахуй.
Өдрийн наран 6 цаг 04 минутад мандан, 19 цаг 55 минутад жаргана.
Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба
бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж,
биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай
дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг
даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн.
Эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич,
нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал
зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Хоёрдмол өдөр. Гэр бүлийн амьдрал болон
ажил мэргэжлийнхээ хоорондын аз жаргалтай тэнцвэрийн эрэл хайгуул чинь
одоо боломжгүй болж магадгүй. Яг одоо хамгийн чухал зүйлийг барьж байх
хамгийн том бооцоо чинь. Бүх зүйл нэгэн адил байдаггүй, тиймээс ямар ч
шийдвэр гарсан зөвхөн өнөөдөртөө л зориулагдах болно. Хуулийн тулаан
таны толгойд нүүрлэж стресст оруулна. Бие, сэтгэлээ тайвшруулахын тулд
бясалгал хийвэл сайн.
Үхэр (4/20-5/20)
Хүүхдүүд
тань өнөөдөр хичээл сурлага ажил хэргийнхээ амжилтаар таныг баярлуулах
болно. Энэ шөнийн зүүд биелэлээ олно. Шинэ танилтай болох, аялах
харилцаа холбоо тогтоох зочид хүлээн авахад таатай өдөр. Амьдралын
түвшин сексийн эрч хүч хувийн дур булаам чанар нэмэгдэх хандлагатай.
Санхүүгийн эсвэл нийгмийн байдлаа дээшлүүлэхийг үгүйсгэхгүй. Гэвч зөрүүд
зан хэт шургуу байдлаасаа болж хамт ажиллагсадтайгаа үл ойлголцох
удирдлагатайгаа зөрчилдөх магадлалтай.
Хамтатгах (5/21-6/21)
Бодлоготой
өдөр. Хүүхдийнхээ зан авирт анхаарлаа хандуул. Дүргүйцэх гэдэг бол
ямар нэгэн зүйл болохгүй байгаагийн шинж. Бусдаас буруу хийхээсээ өмнө
өөрөөсөө бурууг хай. Таны хамтран амьдрагч бусдын өмнө таныг дорд үзэж,
аальгүйтэж магадгүй. Та өөрийн бодлоо хэлээд зүгээр л түүнийг орхиод
явсан нь дээр. Бүх зүйл буцаад хуучин хэвэндээ орох болно. Та ажил
төрөлтэй холбоотой шийдвэр гаргаж чадахгүй байгаа бол энэ талаар бодохоо
боль.
Мэлхий (6/22-7/22)
Амар
амгалан өдөр. Та яарах хэрэггүй. Учир нь та энэ өдөр хожигдохгүй.
Уулзалт цуглаан энэ өдрийг барах бөгөөд та утсаа унтраах хэрэг гарна.
Гэвч та утсаа шалгаарай. Учир нь маш чухал зүйлийг орхигдуулж болзошгүй.
Хайр уянгын халилаар дүүрэн байна.
Арслан (7/23-8/22)
Амжилттай
өдөр. Таны төсөөлөл бодож байснаас чинь илүүгээр таны сэтгэлгээг нээж
өгнө. Өнөөдөр өөрийн зөн совиндоо бүү эргэлз, зөн совин чинь танд
бүгдийг хэлээд өгнө. Өнөөдөр бас таны энэрэнгүй өрөвч сэтгэл чинь илүү
их мэдрэмтгий байгаа учраас та сайн дурын ажилд хамрагдаж магадгүй.
Оюутнууд ч бас хилийн чанадад сайн дурын ажилтнаар явах ажилд бүртгүүлж
магадгүй. Эндээс таны нэр хүнд, ажил мэргэжил чинь өсөх боломж гарч
ирнэ.
Охин (8/23-9/22)
Удаашралтай
өдөр. Асар их ажилтай хүмүүст асар их хор хөнөөлтэй нойрмог байдалд
автаж болзошгүй. Хэрвээ танд олон асуудлууд хэцүү байвал хамтрагчдаасаа
тусламж хүс. Таныг юу аз жаргалтай болгохыг өөрөөсөө асуу. Хэрвээ тэр
чинь карьер, бизнес бол өөрөөсөө дээд түвшний амжилтанд хүрсэн хүмүүстэй
уулзаж ярилц. Тэд чамд амжилтын оргилд хурдан хүрэх хэдэн аргуудыг
зааж өгнө. Ажлын ярилцлаганд орох гэж байгаа залуу охинууд өөрийнхөө
магадлалыг маш тодорхой болго.
Жинлүүр (9/23-10/22)
Найз
нөхөд, ах дүүгийндээ зочлохдоо та үл таних гайхалтай хэн нэгэнтэй
танилцаж магадгүй. Тиймээс ийш тийш гарахаасаа өмнө аятайхан хувцасла.
Хүнд сайхан харагдаж байж өөртөө сайхан мэдрэмж авна. Өнөөдөр та дээд
зэргийн амар амгаланг мэдрэх болно. Хөгшин настай жинлүүрийнхэн өнөөдөр
хуучны танилуудтайгаа уулзан хөөрөлдөж цагийг сайхан өнгөрөөх нь.
Хилэнц (10/23-11/21)
Эрч
хүчтэй өдөр. Энэ өдөр танд итгэл найдвар төрнө. Гэвч та хэт яарч,
цочмог байх хэрэггүй, ингэх нь алдаа хийхэд хүргэнэ. Нөхцөл байдал
өөрчлөгдөх тул урьд нь хийж байсан үйлдэл тань өнөөдөр тохиромжгүй
байна. Хэрхэн хэн нэгний сэтгэлийг гэмтээхгүйгээр энэ бүхнийг даван
гарах вэ гэдэг нь асуудал юм. Та жирийн, найрсаг, шударга, өөрийнхөө
хэрэгцээг ил гарган юу хийх ёстойг шаард.
Нум (11/22-12/21)
Тогтворгүй
өдөр. Ширүүн тэмцэл өрнөх өдөр, биеийн эрч хүч буурна. Хүнд залхмаар
даалгавар авсан нумынхан үүнийг хурдан хийж дуусгана. Таны эргэн тойронд
гэр бүлийн гишүүдийг тайван байлгах таатай уур амьсгал бүрдүүлэхэд
өөрчлөгдөж буй зүйлсэд цаг зарцуул. Маргааныг тоохгүй өнгөрөөхөөс илүү
санаа зовох хэрэгтэй.
Матар (12/22-1/19)
Санаачлагатай
өдөр. Таны өмнөх төсөл хөтөлбөрүүд ядах юмгүй бүтэх болно. Шинэ төсөл
хөтөлбөрүүд хэрэгжих бөгөөд таны амьдрал илүү амьд сэтгэл догтлуулам
болох болно. Өөдрөг үзэлтэй байх бөгөөд энэ таны эрүүл мэнд болон
ерөнхий бүх зүйлд чинь сайнаар нөлөөлөх болно.
Хумх (1/20-2/18)
Өнөөдөр
од эрхэс танд шинэ эхлэлийн дохио өгч байна. Шинэ найз нөхөдтэй болж
дотносох боломж гарч байна. Өдрийн хоолонд ажлынхантайгаа хамт орох,
хөршүүдийн уулзалт, сүмийн цуглаан, эцэг эхийн хурал зэрэг бүхий л үйл
ажиллагаанууд таны хүрээг тэлнэ. Бүгдэд нь заавал оролц. Энд нэг
анхааруулах зүйл байна. Иймэрхүү уулзалт цуглаан дээр танд огт
тохирохгүй, гай болохоор хүмүүс ч бас ирнэ шүү. Тиймээс хэлж ярьж
байгаагаа болон хэнд юу хэлэхээ сайн бодоорой.
Загас (2/19-3/20)
Байж
ядсан өдөр. Давчуу, хязгаарлагдмал байдал таныг залхаах болно. Бүх
зүйлийг та өөрийн хүссэнээр хийх хүсэл төрөх боловч та энэ удаад юу ч
хийх хэрэггүй, зүгээр л илүү хичээж ажиллах хэрэгтэй. Өнөөдөр бэлэг
эсвэл ямар нэгэн онцгой зүйл худалдан авах хэрэггүй. Анзаарахгүй
худалдан авсан эсвэл муу сонголт хийснээс болж та хэдхэн хоногийн дараа
харамсаж мэднэ.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих