Өнөөдөр аргын тооллын 2014 оны
наймдугаар сарын 25. Даваа гараг. Билгийн тооллын XVII
жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн
зуны адаг цагаагчин хонь сарын 30. Сумъяа гараг. Их морь
одтой, 6 цагаан мэнгэтэй шар луу өдөр. Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Тийн мэдэхүй.
Өдрийн наран 6 цаг 07 минутад мандан, 19 цаг 50 минутад
жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг
сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал,
адгуус муулах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох,
хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар малтах, гөлөг тэжээхэд
муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол
газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр
үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Өнөөдөр
хайр болон санхүүгийн асуудал тусгагдсан. Хайрын сугар болон уран
гараг хоорондоо нэгдсэнээр таны санхүү болон хайрын талаар бодож байсан
хэрэг бүтэмжтэй болно. Бэлэн мөнгө болон картаа эрсдэлтэй газар бүү
хадгал. Мөн энэ тэнд хаяж авахаас сэргийл. Хараахан хосоо олоогүй
байгаа болон саяхан хосоосоо салсан хониныхны ах дүү нар нь сэтгэлийн
тэнхээтэй байлгахын тулд урам өгнө.
Үхэр (4/20-5/20)
Бусдад
тэвчээртэй хандах мөн уураа барих чадвар ч сул байна. Та ажил дээрээ
бүх зүйлийг хуулийн дагуу хийх хэрэгтэй болно. Магадгүй энэ шалтгаанаар
та зөвхөн өөрийнхөө гараар л бүх ажлаа хийхийг хүснэ. Танд тайван
чимээгүй газар хэрэгтэй байна. Цагийн хуваарийг өөрчлөн биеийн тамирын
дасгал хийх цаг нэмж оруулвал тохиромжтой болно. Нийгмийн ажлууд
сэтгэлээр унагаана
Хамтатгах (5/21-6/21)
Чухал
бизнесээ хойш тавь. Олон хүмүүсийн тоохгүй өнгөрөөдөг баяр баясал бол
шим тэжээлт бодис юм. Нэг ч хүн инээдгүйгээр өнгөрөөж болохгүй.
Тэжээвэр амьтан ургамал, эрүүл мэнддээ анхаарал тавих нь таашаал байх
болно. Хэрэв та хамаагүй хоол унд хэрэглэх, дасгал сургуулилтаа хийхгүй
бол хуучин хэвэндээ эргээд орно. Эрүүл мэнд хариуцлагатай амьдралаас
ирсэн хишиг буянаас таашаал ав.
Мэлхий (6/22-7/22)
Шинэ
орчинд нүүж очсон мэлхийнхэн хөрш, орчинтойгоо дасах хэрэг гарна. Та
тэдэнд урилга илгээгээрэй. Урилгаа нэлээд хэд хоногийн өмнө илгээх нь
тэдний ажлаа зохицуулахад тустай. Арилжаа наймаа хийх, үл хөдлөх хөрөнгө
худалдан авахад таатай. Таны урлагийн мэдрэмж аливааг гайхалтайгаар
харахад хүргэнэ.
Арслан (7/23-8/22)
Төвөгтэй
өдөр. Энэ өдөр юу ч болсон тайван байж, эерэг арга замыг сонгоорой.
Таны уур уцаар гарахад бэлэн байгаагийн дээр хүчирхэг од эрхсийн нөлөө,
эргэн тойронд тань түгшүүртэй байдал, эмзэглэлийг авчирч мэдэх юм. Та
маш олон хүмүүст олон юм хийж өгсөн нь гарцаагүй. Тиймээс та одоо үгүй
гэж хэлэх талаар сурах хэрэгтэй. Ажилсаг тэвчээртэй хүмүүс хүртэл маш их
хэмжээний тэсвэр хатуужлыг гаргах болно.
Охин (8/23-9/22)
Хэн
нэгэн таны итгэлийг дааж чадах байх гэж бодсон хүн чинь нууцыг чинь
задраасан бол битгий сэтгэлээр унаарай. Далд харилцаатай байсан хэн
нэгний хувьд энэ зүгээр цаг барсан хэрэг бөгөөд тэр хайр дурлалын
асуудал тийм хол явахгүй. Мөнгөтэй холбоотой асуудал болон бусад
хүмүүстэй холбоотой байгаа зүйлийнхээ учрыг ол. Одоо болон дараагийн
хэдэн өдрүүдэд дундыг баримтал.
Жинлүүр (9/23-10/22)
Өнөөдөр
харамсалтай нь олонх жинлүүрийнхэн баатар мэт эрүүл чийрэг хэмээн
онгирч чадахгүй бололтой. Архаг өвчин сэдрэх, нянгийн халдвар авч
болзошгүй байна. Бие организмынхаа ямар ч өөрчлөлтөд туйлын анхааралтай
хандахыг од эрхэс танд эөвлөж байна.
Хилэнц (10/23-11/21)
Хоёрдмол
өдөр. Долоо хоногийн эхний өдөр хэл ам дагуулах магадлал өндөр байна.
Нийтийн аливаа ажилд оролцох нь хөгжил зугаацлыг авч ирэх бололтой.
Хэрвээ таны гэр бүлд ямар нэгэн үл ойлголцох асуудал байгаа бол та энэ
бүхнээ хөгжилтэй байдлаар илэрхийл. Энэ бүхэн таны гэр бүлд хөөр зугаа,
инээдийг авч ирнэ.
Нум (11/22-12/21)
Шинэ
төсөл санаанд жижиг сажиг зүйл саад болох ч таатай сайхан өдөр болно.
Хувийн бизнес эрхэлдэг нумынханы амьдрал ямар хүнд болохыг ойлгоно.
Бүгдийг дуусгаж мэргэжлийн хүнд шилжүүлэх нь стресс таагүй бодолд
орохоос хялбар байж магадгүй. Ирээдүйд чухал бичиг хэргийн ажлаа
нэгдүгээрт тавихаа амал. Эхний зөн совин биелэгдэх үед хүмүүст хэлэхдээ
болгоомжтой ханд.
Матар (12/22-1/19)
Таатай
өдөр. Биеийн тамирын дасгал, гэрээ цэвэрлэх, зэрэг нь илүүдэл энергийг
зарцуулах үр дүнтэй арга байх болно. Олон нийтийг хамарсан ажилд
оролцох нь сэтгэлд чинь нийцэхгүй бөгөөд санаснаас нь чинь илүү их
мөнгийг үрэх болно.
Хумх (1/20-2/18)
Төрсөн
өдрийн мэнд хүргэе. Таны өмнөх төсөл хөтөлбөрүүд ядах юмгүй бүтэх
болно. Шинэ төсөл хөтөлбөрүүд хэрэгжих бөгөөд таны амьдрал илүү амьд
сэтгэл догдлуулам болох болно. Өөдрөг үзэлтэй байх бөгөөд энэ таны эрүүл
мэнд болон ерөнхий бүх зүйлд чинь сайнаар нөлөөлөх болно. Мөнгийг
татах байдал чинь нэмэгдэх бөгөөд энэ байдлыг ашиглан удирдлагатаа
цалингаа нэмэгдүүлэх талаар болон тушаал дэвших талаар санал тавь.
Загас (2/19-3/20)


Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих