Нэгэн канад эр Британийн жүжигчин, загвар өмсөгч Элизабет Херлийг
үнсэхийн тулд 80 мянган доллар төлжээ. Банкны эзний өв залгамжлагч 27
настай канад залуу Жулиан Бхарти гэрлэсэн нэгэн бөгөөд ийм үнэтэй
үнсэлтийг худалдаж авахын тулд эхнэрээсээ зөвшөөрөл авсан аж. Бхарти
Кристи хэмээх үзэсгэлэнт эхнэртэй, гурван хүүхэдтэй, Торонто,
Калифорниа, Флоридад том эдлэнтэй.
Өнгөрсөн баасан гаригт Виндзор шилтгээнд болсон Элтон Жоны жил тутмын цэнгүүн дээр Жулиан Бхарти 49 настай британи жүжигчин Лиз Херлийг үнсэх эрхийг дуудлагаар худалдахад үнэ цохиж авчээ. Үнсэх эрхийг авсанд хурсан олон баяр хүргэж, Херли, Бхарти нар шууд л "хүслээ биелүүлжээ”. Бхартийн эхнэр мөн л алга ташиж "Гоё байна” хэмээн баяр хүргэсэн байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих