
Хулгана цаг- (23.40-01.40) шөнө дөл төрсөн хүн хишиг ихтэй, хаашаа одно, олд олох, шударга зөөлөн ааштай, нөхөрсөг нэгэн.
Үхэр цаг-(01.40-03.40) шөнө дөл дэлбийх хойно төрсөн бол үг шударга шулуун зантай, амны хишигтэй, ах дүүдээ өлзийтэй
Бар цаг-(03.40-05.40) гэгээ шарлахад төрсөэ бол хишиг их, бэлэг түргэн, хүний үг үл авах, зөрүүд зантай хүн болно.
Туулай цаг-(05.40-07.40) үүр цайхад төрсөн бол олонд хүндлэгдсэн алдар нэрийг олох, элбэг баян дээд суудалд сууна.
Луу цаг- (07.40-09.40) нар мандахад төрсөн бол идэх өмсөх нь элбэг, олз олох боломж гарах нь хямд
Могой цаг- (09.40-11.40) нар хөөрөх үед төрсөн бол ааш зан сайн боловч өчүүхэн зүйлд гомдох, бэр хүргэндээ үл хүндэтгэгдэнэ.
Морь цаг- (11.40-13.40) үд дунд төрсөн бол ааш зан сайн, царай зүс гуа, ураг төрөлдөө хүндлэгдэх, аав, ээждээ өлзийтэй.
Хонь цаг- (13.40-15.40) үд хэвийхэд төрсөн бол ааш сайн, төр ёсыг мэдэх, хишиг ихтэй, өөрийн дураар явагч, бусдын үгийг үл дагагч.
Бич цаг- (15.40-17.40) нар гудайхын өмнө төрсөн бол ухаан билиг төгөлдөр, ааш зан түргэн, үйл амгалан сайн.
Тахиа цаг- (17.40-19.40) нар жаргахад төрсөн бол амьдралын зам мөр нь сайн явах бөгөөд урт настай болох.
Нохой цаг- (19.40-21.40) үдэш бүхийд төрсөн бол өчүүхэн төдийн шунахай сэтгэлтэй, өчүүхэн төдийг зовлонд шантрах
Гахай цаг- (21.40-23.40) харуй бүрий болох үед төрсөн бол идэх өмсөх элбэг, хууль цааз мэдэх цэцэн мэргэн үг хэллэгтэй болно хэмээн заасан байдаг.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих