Аймгийн Онцгой комиссын 03 дугаар сарын 07-ны өдрийн чиглэл, зааврын дагуу модон болон цементэн гүүрэн дээрх хяналтын постод сумын ЗДТГ- ын нөөцөөс Повидон иод 8 литр, шүршигч автомаксаар хангав. Мөн Чойбалсан хотруу гүүрээр нэвтэрч буй бүх тээврийн хэрэгслийг ариутгал хийн, 1500 төгрөгийн хураамж авч эхлээд байна.
Хэрлэн голын урд Дивиз, Өгөөмөр болон Дэхтэд амьдардаг ард иргэдээс хоол хүнсээ цуглуулах, цэцэрлэг сургуульд хүүхдээ хүргэж өгөх, авах, албан болон амин хувийн зайлшгүй ажлаар Чойбалсан хотруу нэвтрэх бүртээ тодорхой хэмжээний ариутгалын хураамж төлөх нь санхүүгийн хувьд хүндрэлтэй байна гэсэн асуудлыг тавьсан. Тиймээс 5 дугаар багийн ажлын албанаас багийнхаа тээврийн хэрэгсэлтэй 23 иргэний нэрсийн жагсаалт гаргаж өдөрт 1 удаа ариутган нэвтрүүлэхээр боллоо.
Хэрлэн сумын иргэний танхим
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих