Хотын хөгжил өдрөөс өдөрт нүүр засан өндөр өндөр барилгууд сүндэрлэн
боссоор л байна. Гэвч энэхүү барилгад ямар нэгэн шаардлага аюулгүй
байдлын тал дээр анхаарахгүй байгаа нь харамсалтай. Мөн түүнчлэн хэн
дуртай нь хүссэн газраа барилга байшин барих болсон нь өнөөгийн нийгэм
дэх байнгын асуудлууд үүсгэсээр...
Улаанбаатар хотод баригдаж байгаа барилга байшин хотын хаана ямар хоосон газар байна тэрхүүү газарт ямар нэгэн хотжилтын зохион байгуулалтгүйгээр баригдаж буй нь бүхний өмнө илхэн байна. Иргэдийн салхилдаг талбай, хүүхдийн тоглоомын талбай гээд л олдсмон газар бүрт л барилга байшин боссоор. Чухамдаа бол эрх мэдэл мөнгө л байж байвал хүссэнээрээ тоглолт хийж болдог юм гэдгийг манай нийгэм өнөөдөр харуулсаар байна.
Соёлын төв өргөөний урд талаас нь буюу төрийн өмчит байгууллагын газраас хумсалж эхэллээ. Хэн гэдэг эрхэмийн гар хөл болсон өнөөдөр ийнхүү дураараа авирлаж байгаа нь тодорхойгүй. Ямартаа ч соёлын төв өргөөний урд талд байрлалтай баригдаж байгаа барилгын эргэн тойронд босгосон хашаан доторх эд зүйлсийн ундуй сундуй байдал нь өнөөдөр хотын төвийн "А" зэрэглэлийн байрлалд байхад зохихоор биш. Зарим томоохон компанийн хашаа ч ийм байдаггүй. Гэтэл агуулах мэт ашиглаж элдэв сапуд төмрөөс авахуулаад л эмх цэгцгүй хог хөглөрсөн байдалд анхаарвал зохилтой.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих