
Тус арга хэмжээг Баян Өлгий аймгийн ЗДТГ, Соёл, спорт, аялал
жуулчлалын газар, Монголын Бүргэдчид Холбоо хамтран зохион байгуулсан
юм.
"Бүргэдчдийн баяр-2014” арга хэмжээний үеэр "Бүргэд болон морины
тоноглолтой бүргэдчин шалгаруулах уралдаан", "Бүргэдээр хиймэл амьтан
бариулах"," Көкбар буюу тулам булаалдах тэмцээн", "Хыз хуар буюу хүүхэн
хөөх тэмцээн", "Зоос шүүрэх тэмцээн", "Урианхай суурийн харваа" "Казах
үндэсний шилдэг хувцастай хос шалгаруулах тэмцээн" зэрэг төрөл бүрийн
арга хэмжээ боллоо.
Уг арга хэмжээнд нийт 80 бүргэдчин оролцсон ба түүхэнд анх удаа 2
эмэгтэй бүргэдчин оролцсоноороо онцлогтой болсон юм. Хамгийн
сонирхолтой нь "Бүргэд болон морины тоноглолтой бүргэдчин шалгаруулах
уралдаан"-д 13 настай Н. Айшолпан охин түрүүллээ.
Энэхүү арга хэмжээнд гадаадын 600 гаруй жуулчин, дотоодын 1000-аад жуулчид оролцов.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих