Жил бүрийн 4-р сарын 22 буюу С.Зориг агсны төрсөн өдрөөр түүний
нэрэмжит Шатрын тэмцээн зохиогддог уламжлалтай. Энэ жил аймгийн
хэмжээнд ийм тэмцээн болоогүй ч төрлөх нутаг Дашбалбар сумынхан нь
Нэрэмжит шатрын тэмцээн зохион байгуулжээ. Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй
төрлөөр 30 шатарчин оролцсон бөгөөд Б.Төмөрбаатар, Ж.Одгэрэл нар
тэргүүлсэн байна.
Энэ жилийн тэмцээнийг Дашбалбарын залуу шатарчдын төлөөлөл болох А.Ариунболд, А.Амарбат, Б.Баттулга нар ивээн тэтгэжээ. Тус сумын шатрын холбоо С.Зориг агсны нэрэмжит тэмцээнийг хоёр дахь жилдээ зохион байгуулсан байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих