Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн төслийг
УИХ-д өргөн бариад буй билээ. Үүнтэй холбоотой уг төслийг батлах эсэх,
улмаар шинээр зохион байгуулагдах яамдын сайд нарыг томилох эсэх тухай
асуудлыг УИХ дахь АН-ын бүлэг ярилцжээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн, МоАХ-ы
дарга Х.Баттулга Геологи, Уул Уурхайн сайдаар ажиллах хүсэлт тавьсан
тухай зарим эх сурвалж өгүүлж байна. Энэ талаар АН-ын удирдах түвшний
нэр бүхий лидерүүдээс лавлав.
Тэдний өгүүлж буйгаар Х.Баттулга арай ч
сайдд больё гэж гуйгаагүй, харин би МоАХ фракцийн удирдагчийн хувьд энэ
яамны сайдын квотыг мэднэ шүү гэх агуулгатай зүйл л ярьсан аж.
Гэхдээ түүний энэ хүсэл ч мөн биелэхгүй нь бололтой. Учир нь МоАХ
фракци түүнийг удирдагчаа гэж үзэхээ больсон төдийгүй МоАХ-ы даргын
ажлаа ч өгөх хэрэгтэй гэж үзэж буй аж. Х.Баттулга 2009 оноос МоАХ-ы
даргыг хууль бусаар хашиж буй гэх агаад өдийг хүртэл ямар ч сонгууль,
хурал болоогүй гэх.
Ер нь АН-ын удирдлагуудын энэ мэт олон үйлдэл нь Х.Баттулгыг АН-аас "шахах" үйл явцыг түргэсгэж буй юм.
Х.Баттулгын хувьд ч шинээр нам байгуулахаас өөр замгүй болж буй бөгөөд үүндээ ч санаа зовохгүй байгаа бололтой.
Учир нь тэрээр шинэ нам байгуулж байж л Ерөнхийлөгчийн 2017 оны
сонгуульд нэр дэвших боломжтой болох билээ. Х.Баттулгын шинээр байгуулах
МоАХ-ынхон гэхээсээ илүү ихэвчлэн шинэ залуу улс төрчид багтах гэнэ.
Х.Булган sonin
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих