Өнөөдөр сарны бүтэн хиртэлт болно хэмээн эрдэмтэд үзэж байна. Тэдний үзэж байгаагаар хиртэлтийг бүхлээр нь Австрали, баруун өмнөд Ази, Номхон далайн эрэг хавийн бүсэд ажиглаж болох гэнэ. Харин манайд Улаанбаатарын цагаар 18.27-19.22 цагийн хооронд энэ ховор үзэгдлийн нэгэн хэсгийг харах боломжтой аж. Энэхүү хилртэлтийн эхлэх цаг нь газартай ойрхон зүүн зүгт байрлах бүтэн сар 18.27 цагт улаарах бөгөөд хиртэлт 18.55 цагт дээд цэгтээ хүрч, 19.22 гэхэд дуусах юм байна.
Сонирхуулахад сарны бүтэн хиртэлтийн үеэр сар бүхэлдээ улайж харагддаг ба үүнийг "ЦУСТ" сар хэмээн нэрлэдэг ажээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих