Та бүхэн сонины өмнөх дугааруудыг уншсан бол манай дэлхий дээр нийтээрээ мэддэг таван далай оршдог тухай товч өгүүлсэн билээ. Эдгээрээс Өмнөд далайг бүр хожуу буюу 2000 онд албан ёсоор хүлээн зөвшөөрсөн түүхтэй.
Дэлхийн эх газруудаас тусгаарлагдсан, Өмнөд далайгаас хойд зүгт бидний сайн мэдэх Номхон ба Энэтхэг, Атлантын далайнууд оршдог. Харин Хойд туйлын бүсийн орой хэсэгт дэлхийн хамгийн жижиг, тав дахь Хойд мөсөн далай оршдог. Эдгээр далайнуудын зах хязгаараар булан тохойнууд, нуурууд, тэнгисүүд гэх мэт жижигхэн бүс нутгууд зонхилон оршдог.
Дэлхийн далайнууд хоорондоо маш нягт, уялдаа холбоотой. Энэ холбоог манай дэлхий дээрх зонхилох салхинууд бий болгодог. Өөрөөр хэлбэл, далайн усны урсгалууд дэлхийн гадарга дээрх салхинуудтай
үндсэндээ ижил зүгт урсдаг зүй тогтолтой. Нарны туяа эквадор дээр хамгийн хурц, харин хойд, өмнөд туйлуудад хамгийн бага тусдаг учир далайн ус эквадор орчимд илүү халж, улмаар туйлуудыг чиглэн урсдаг. Далайн халсан ус хойд болон өмнө зүгийг чиглэн урсах замдаа хөрч урсгалын чиглэл аажмаар өөрчлөгдөж хөрсөн ус эргээд экваторыг чиглэн урсдаг. Иймээс халуун, хүйтэн салхи, мөн халуун, хүйтэн усны урсгалүүсдэг байх юм.
Дэлхийн далайнуудын хамгийн сонирхол татам далай бол Атлантын далай юм. Энэ утгаараа Атлантын далайн тухай товч боловч өгүүлэх нь уншигч авхай танд шинэлэг мэдээлэл болно байх. Атлантын далай нь баруун талаараа Хойд болон Өмнөд Америк, зүүн талаараа Европ болон Африкийн тивээр хүрээлэгдэн орщдог. Дэлхийн далайнуудын хоёр дахь том нь Атлантын далай бөгөөд хэд хэдэн хажуугийн тэнгисүүдтэй. Атлантын далайд Хойд мөсөн далай, Өмнөд далай, Газар дундын тэнгис болон бусад олон гол, мөрөн цутгадаг.
Атлантын далай 180 сая жилийн өмнө, мезозойн эрин үед Африк, Европ тивүүд, Америк тивээс салж Төв Атлантын нурууны хоёр талд гарахад үүссэн байдаг. Атлантын далайн ёроолын дагуу хойноос урагшаа сунасан асар том уулын нуруу байх бөгөөд энэ нь усан доорх газрын бараг гуравны нэгийг эзэлдэг. Усан доорх энэхүү уулын нурууны Далайн түвшнээс дээш гарч ирсэн салбар нь Асенсьон ба Азорын арлууд, мөн түүнчлэн Исландын арлын жигүүрүүд байдаг. Төв Атлантын нуруу нь далайн ёроолыг үргэлжилсэн хоёр хөндий болгон хуваадаг. Атлантын далайн ай савд зарим томоохон
Атлантын далай нь дэлхий дээрх хамгийн олон зуун жилийн аялалд өртсөн ба түүний эргүүд ньбайнгын шуурга, манантай байдаг. Далайгаар өнгөрч байгаа олон тооны усан онгоцны аюулгүй байдлыг хангахын тулд 1700 оноос хойш далайн эрэг дээр мянга мянган гэрэлт цамхагууд баригдаад байна.
Дэлхийн эх газруудаас тусгаарлагдсан, Өмнөд далайгаас хойд зүгт бидний сайн мэдэх Номхон ба Энэтхэг, Атлантын далайнууд оршдог. Харин Хойд туйлын бүсийн орой хэсэгт дэлхийн хамгийн жижиг, тав дахь Хойд мөсөн далай оршдог. Эдгээр далайнуудын зах хязгаараар булан тохойнууд, нуурууд, тэнгисүүд гэх мэт жижигхэн бүс нутгууд зонхилон оршдог.
Дэлхийн далайнууд хоорондоо маш нягт, уялдаа холбоотой. Энэ холбоог манай дэлхий дээрх зонхилох салхинууд бий болгодог. Өөрөөр хэлбэл, далайн усны урсгалууд дэлхийн гадарга дээрх салхинуудтай
үндсэндээ ижил зүгт урсдаг зүй тогтолтой. Нарны туяа эквадор дээр хамгийн хурц, харин хойд, өмнөд туйлуудад хамгийн бага тусдаг учир далайн ус эквадор орчимд илүү халж, улмаар туйлуудыг чиглэн урсдаг. Далайн халсан ус хойд болон өмнө зүгийг чиглэн урсах замдаа хөрч урсгалын чиглэл аажмаар өөрчлөгдөж хөрсөн ус эргээд экваторыг чиглэн урсдаг. Иймээс халуун, хүйтэн салхи, мөн халуун, хүйтэн усны урсгалүүсдэг байх юм.
Дэлхийн далайнуудын хамгийн сонирхол татам далай бол Атлантын далай юм. Энэ утгаараа Атлантын далайн тухай товч боловч өгүүлэх нь уншигч авхай танд шинэлэг мэдээлэл болно байх. Атлантын далай нь баруун талаараа Хойд болон Өмнөд Америк, зүүн талаараа Европ болон Африкийн тивээр хүрээлэгдэн орщдог. Дэлхийн далайнуудын хоёр дахь том нь Атлантын далай бөгөөд хэд хэдэн хажуугийн тэнгисүүдтэй. Атлантын далайд Хойд мөсөн далай, Өмнөд далай, Газар дундын тэнгис болон бусад олон гол, мөрөн цутгадаг.
Атлантын далай 180 сая жилийн өмнө, мезозойн эрин үед Африк, Европ тивүүд, Америк тивээс салж Төв Атлантын нурууны хоёр талд гарахад үүссэн байдаг. Атлантын далайн ёроолын дагуу хойноос урагшаа сунасан асар том уулын нуруу байх бөгөөд энэ нь усан доорх газрын бараг гуравны нэгийг эзэлдэг. Усан доорх энэхүү уулын нурууны Далайн түвшнээс дээш гарч ирсэн салбар нь Асенсьон ба Азорын арлууд, мөн түүнчлэн Исландын арлын жигүүрүүд байдаг. Төв Атлантын нуруу нь далайн ёроолыг үргэлжилсэн хоёр хөндий болгон хуваадаг. Атлантын далайн ай савд зарим томоохон
галт уулууд ганц нэгээр болон цуваахэлбэртэй оршдог.
Эдгээр нь зарим газарт Бермудын гарвалжин шиг усан доорх галт уулын хэлбэртэй байдаг. Атлантын далайн гадаргын ус хойд Атлантад цагийн зүүний дагуу, өмнөд Атлантад цагийн зүүний эсрэг хоёр том хуйлраа үүсгэдэг. Үүнээс гадна, гүний усны томоохон эргэлдэх хөдөлгөөнийг үүсгэдэг онцлогтой. Хойд туйлын ёроол дахь хүйтэн ус Экватор руу чиглэсэн гүнээр алгуурхан урсдаг. Хүйтэн усны урсгал Өмнөд Атлантын далайн устай холилдож гүний усны эргэлдэх хөдөлгөөний цооног дахь усны нэг хэсэг шим тэжээлийг гадаргад авчирдаг.
Атлантын далай дахь зонхилох цаг агаар өргөргийн дагуу өөр өөр байдаг.Өндөр даралтын бүсэд салхи, шуурга, цаг агаар хувирамтгай баруун зүгийн хувьсах салхи байнга тохиолдоно.
Өндөр даралтын системийн бүсүүд буюу Экваторын ойролцоо зүүн пассат салхиуд их байдаг.
Харин Хойд Атлантын бага өргөргийн бүс нутаг зуны сүүл, намрын эхэн сард дунд болон зүүн Атлантаас үүсэлтэй хэд хэдэн хүчтэй далайн хар салхинд өртөх ба салхи баруун, баруун хойд зүгт шилждэг. Хойд Атлантын далайн баруун, Бермудын зүүн өмнөд хэсэгг Заргоссын тэнгис байдаг. Заргоссийн тэнгис нь Хойд Атлантын цагийн зүүний дагуу эргэлтийн том бүс нутаг болдог. Тэнгисийн зах хязгаараар Зүүн өмнеөс баруун хойш шилжих өмнөд Эквадорын урсгал, зүүн хойноос баруунөмнө зүгт шилжих Канарын хүйтэн урсгал, хойш ба баруун зүгт чиглэх Гольфстримийн халуун гэсэн гурван төрлийн урсгал үүсдэг.Атлантын далай нь дэлхий дээрх хамгийн олон зуун жилийн аялалд өртсөн ба түүний эргүүд ньбайнгын шуурга, манантай байдаг. Далайгаар өнгөрч байгаа олон тооны усан онгоцны аюулгүй байдлыг хангахын тулд 1700 оноос хойш далайн эрэг дээр мянга мянган гэрэлт цамхагууд баригдаад байна.
Өнөөдөр АНУ-ын зүүн эрэг дагуу 200 гаруй гэрэлт цамхаг ажиллаж байна. Гэрэлт цамхагуудыг эргийн дагуух чухал цэгүүд болох эх газрын тавцан ба алслагдсан болон хонхойж суусан чулуун эрэг, эргийн дагуух далд адаг болон далайн боомтод баригдсан байна.
Гэр бүл сонин
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=719
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих