БУЙР НУУР
Манай улсын дорнод хязгаарт оршдог цэнгэг нуур, багахан хэсэг нь хилийн цаана байдаг. Хэдийгээр тектоникийн гаралтай боловч эргийн хэв шинжийн талаар түүнийг хээр талын нуурт хамааруулж болно. Нуурын усны ил гадарга 615 хавтгай дөрвөлжин километр, хамгийн урт нь зүүн хойноос баруун урагш 40 километр, өргөн нь 21 километр, ус хураах сав газрын талбай 20200 хавтгай дөрвөлжин километр болно.
Усны талбайтай харьцуулахад нуурын гүн, нөөц маш бага юм. Бидний хийсэн судалгаанаас үзэхэд усны гүний дундаж 6 метр, хамгийн их гүн нуурын төвд, 10 метрээс цааш хэтрэхгүй байна. Нуурын гүний байрлал, ёроолын зургаас харахад нуурын дундаж гүнээс дооших гүний талбай, нуурын гадаргын талбайн 52%-ийг эзлэх бөгөөд энэ сонин баримт уг нуурын ёроол таваг шиг тэгш хавтгай гадаргатай болохыг нотолж байна. Ийм ч учраас усны нөөц үлэмж бага (3,7-109 шоо метр буюу 4 шоо километр) юм. Буйр нуурын хөндий болон эрэг хавьд өндөрлөг сүрлэг уул нуруу байтугай бусдаасаа онцгойрон тодрох ухаа гүвээ, шил толгод ховор, тийм тэгш талархаг байдалтай тул эргийн шугам маш жигд (эргийн шугамын козффициент 1,34), булан тохой цөөн юм. Байгаа нэг нь хэмжээгээр бага, элсэн хушуугаар тусгаарлагджээ.
Нуурын өмнөд эрэгт түрэлт, давалгаагаар үүссэн 3-5 метр, өндөр элсэн далан үргэлжлэх бөгөөд тэдгээрийн завсар хооронд жижиг нуур тогтож зарим нь үндсэн нууртайгаа холбогдоно. Гэтэл нуурын Дорнод ба умард талд нилээд өндөр дэнж байна. Тэр хавьд Халх гол цутгаж Оршуун гол урсаж гардаг болохоор эргийн дагуу бургас, нишингэ шигүү ургаж нилээд талбайг хамрана. Буйр нуурын усны түвшний жилийн дотрох хэлбэлзэл унах хур тунадас цутгал голын урсцаас шалтгаална. Харин нуурын геологийн хөгжлийн түүхтэй харьцуулж үзвэл нуур нилээд татарч багассан болов уу гэдэг сэтгэгдэл төрүүлнэ. Халх голоос Шарилжийн гол салж Оршуун гол руу урсах болсноос хойших богино хугацаанд эрс багасгаж нуурын түвшин 1,0-1,5 метр доошилжээ.
Буйр нуурын үндсэн тэжээл нь гадаргын урсац (Халх голын ус) юм. Харин илүүдэл усаа Оршуун голоор дамжуулан Далай нуурт өгнө. Нуурын баруун өмнөд үзүүрээс Холбоо гэдэг бяцхан горхи урсаж Баян-нуурт цутгадаг байсан боловч одоо зөвхөн хур тунадас элбэг жилд урсацтай байна. Буйр нуурын усны тунгалагшил харьцангуй бага, зуны цагт 3,0– 4,0 метр байдаг бол өвөл 5,0-6,0 м хүрнэ. Ус нь булингар ихтэй тул өнгө нь хөх бараавтар юм. Усны гүн ялимгүй гүйхэн учраас зуны урин цагт бараг ёроолоо хүртэл бүлээсэж өнгөндөө 2,2 градус хална. Харин өвөл нуурын ус үлэмж хөрч аль ч хэсэгтээ 2,0-5,0 градус байдаг ажээ.
Буйр нуур 10 дугаар сарын сүүлчээс зайртаж 11-р сард бүрэн хадаалах бөгөөд мөсний дундаж зузаан 1 метр боловч нуурын эрэг хөвөө, булан тохойд 1,5 метр хүртэл зузаардаг байна.
Нуурын тэгш хавтгай ёроолын дундаж налуу бага (0,0014) түүн дээрх хурдасны бүтэц, тархалт ч өөр өөр байна. Эрэг хөвөө, нэмгэн устай хэсэгт жижиг мөхлөгт элсэн хурдас тархалж бүх талбайн 60 орчим хувийг эзлэнэ. Ёроолын бусад хэсэгт хүхэр устөрөгчийн сулвтар үнэр бүхий лаг, наанги хурдас тархана. Үүний хамт нуурыи ёроолд (баруун ба баруун хойт ёроолоор) төрөл бүрийн замаг ургадаг байна. Буйр нуур маш цэнгэг устай нуурын тоонд орно. Нуурын усанд гидрокарбонат, хлорид, натри, кальц зэрэг ион зонхилох тул гидрокарбонат-хлоридын ангид багтана.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих