Өнөөдөр аргын тооллын 2014 оны
аравдугаар сарын 20. Даваа гараг. Билгийн тооллын XVII
жарны "Тийн
ялгуусан" хэмээгч модон морин
жилийн Намрын дунд харагчин тахиа сарын
шинийн 27. Сумъяа гараг. Бага морь одтой, 4 ногоон мэнгэтэй хөх
хулгана өдөр. Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Сансар. Өдрийн наран 7 цаг 42 минутад
мандан, 18 цаг 10 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа
үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба
ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах,
бүтээл, туурвил эхлэхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, сэтгэлд сэвтэй
газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич,
тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.
Хяруу унах улирал 22 цаг 34 минутад эхлэнэ. Үс шинээр үргээлгэх буюу
засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Бага
зэргийн ундууцлыг эс тооцвол та харьцангуй тайван байна. Хувийн
амьдралаа цэгцлэх цаг зав гарга. Мөнгө, санхүү болон бичиг цаастай
холбоотой бүхий л асуудлаа шийд. Гэрийн дотоод тавилгаа өөрчлөн
байрлуулах нь сэтгэл санааг эмчлэх ач тустай. Магадгүй, та гэрийн эд
хогшлоо сольж, шинийг авахыг хүсэх байх. Өнөөдөр хэд хэдэн ашигтай
арилжаа наймаа хийж магадгүй.
Үхэр (4/20-5/20)
Таагүй
өдөр. Сандрах байдал нэмэгдсэнээр тайван бус байдлыг бий болгоно.
Өөрийгөө олон зүйлд сориж уйтгартай байдал бүү үүсгэ. Өглөөгүүр гараг
эрхэсийн нөлөөлөл тааламжтай байснаар лекц семинар, шалгалт шүүлэг,
хуулийн асуудлууд амжилттай байх болно. Шинэ өдөрт шилжсэнээр мэргэжлийн
болон бизнесийн асуудлууд ар араасаа ундарч эхлэнэ. Үд дунд хэт их
дарамт танд стресс тайван бус байдлыг авчирна.
Хамтатгах (5/21-6/21)
Таагүй
өдөр. Өнөөдөр ажил хэргийн чухал хэлэлцээр эхлэхгүй байхыг од эрхэс
зөвлөж байна. Гэр ахуйн болон хувийн асуудлуудаа шийдэх магадлалтай.Таны
уян хатан ажил хэрэгч чанараас ажил хэргийн цаашдын явц шалтгаална.
Таны ихэмсэг дүрсхийсэн занг хувь заяа сорино. Таны хувьд ашиггүй хувь
заяаны гэнэтийн эргэлт болж болзошгүй.
Мэлхий (6/22-7/22)
Холимог
өдөр. Өөрийн цагаа зохицуул тэгээд амсхий. Бүх үйл хэрэг урагшилж
эхлэнэ. Хууль эрхзүйн асуудал уур бухимдал үүсгэх болно. Гэхдээ өдрийн
үйл явдалын хувьд харилцаа холбоо сонирхолтой байх болно. Таньд санаа
зовох юу ч байхгүй байна. Ярилцах хүсэл тэмүүлэлтэй бай. Орой гэхэд та
шинэ учирсан хайр дурлалаа тэмдэглэхийг хүсэх болно. Концөрт жүжиг
үзэхээр тохирол. Дэлхий өртөнцийн санал болгосныг үз. Та тухайн
газрынхаа төатрын бүлэгт нэгдэх бололтой.
Арслан (7/23-8/22)
Адал
явдлаар дүүрэн өдөр. Найз нөхөдтэйгээ юм уу адил сэтгэлгээтэй бүлэг
хүмүүстэйгээ сэтгэл хөдөлгөм адал явдалд оролцох хүчтэй хүслийг
арслангынханд төрүүлнэ. Та үүнээс нэг их удаан татгалзахгүй эсвэл
өөрийнхөө цагийг болохыг хүлээн суугаад байхгүй л болов уу. Нийгэмч
сэтгэлгээтэй арслангын ордныхон улс төрийн бүлэглэл, эсвэл буяны
байгууллагад нөлөөтэй болохыг хүсч магад. Оролцох хэрэгтэй, тэгээд та
таны нэр нөлөө ямар хурдан өсөхийг хараад гайхах болно.
Охин (8/23-9/22)
Хөгжилдөх
өдөр. Сайхан хувцаслаж аваад явж хөгжилд. Байнгын очдог газраа сольж,
өөр өөр газар оч. Сонирхолтой хүмүүстэй танилцаж өөр гайхалтай хүсэл
сонирхлыг мэдэж авах болно. Хэрвээ та мөнгө муутай байгаа бол
хэрэгцээтэй зүйлсээ найзууддаа хэлж бэлгэнд ав. Од эрхсээс ямар нэг
зүйлд хэт автаж болзошгүй гэсэн дохиолол өгч байна. Элдэв лөкц,
уулзалтад орох хэрэггүй.
Жинлүүр (9/23-10/22)
Энэ
өдөр хөгжилтэй зүйлүүдээр дүүрэн сайхан өдөр байна. Гэртээ зүгээр суух
нь тохиромжгүй. Жинлүүрийн орд бол нийгмийн бэлэг тэмдэг гэдгийг
санаарай. Хэн нэг таны амьдралд хайр дурлал авчрах магадлалтай. Болзооны
саналаас бүү татгалзаарай. Таныг сайхан үйл явдлууд хүлээж байна.
Хэрэв танд өөрийн гэсэн асуудал байгаа бол та зөвхөн түүндээ анхаарлаа
хандуул. Бусдын асуудалд бүү оролцоорой.
Хилэнц (10/23-11/21)
Стресстэй
өдөр. Та хичнээн хүсэхгүй байсан ч тархи тань бодлоор дүүрэн байна.
Бизнесийн ажил төрөл тань саатаж, таныг зовоох ба ялангуяа ихэнх мөнгөө
үүнд оруулсан бол асуудал хүндрэх төлөвтэй. Эрэл хайгуул хийн, нөхцөл
байдалдаа итгэлтэй байх нь зөв. Эсвэл бүтэхгүй мэт санагдаж байвал
бүхнийг буцаасан ч болно.Та эмчид үзүүлээгүй хэр удаж байна вэ. Йог,
бясалгал зэргээр хичээллэн, эрүүл мэндээ доройтохоос хамгаал. Өвчнаас
урьдчилан сэргийлэх нь эмчилгээнээс хавьгүй илүү гэдгийг санаарай.
Нум (11/22-12/21)
Олон
ажил амжуулахад тийм ч сайхан өдөр биш. Гэр орон ойр орчмоо сайжруулж
сайхан болгож магадгүй. Та сайхан орчинг хүсдэг. Тиймээс түүнийхээ
төлөө ажиллах бололтой. Гэр бүлийн харилцаа шударга сайхан байж танд
таатай мэдрэмж төрүүлнэ. Гэхдээ үйл явдлын ард хөдөлгөөнтэй байх,
аялах, энгийн үйл явдлаас гарахыг хичээх болно. Та амрахаар төлөвлөж
эхлэх болно
Матар (12/22-1/19)
Хүнд
өдөр. Хэрэв та бусдад өөрийн санаагаа ойлгуулахыг хичээж байгаа бол
туршилт сорилттой тулгарах өдөр. Хэдийгээр энэ нь шинэ долоо хоногийн
эхний өдөр боловч танд ядарсан, ажиллах сонирхолгүй мэдрэмж төрж болох
юм. Үүнд оддыг буруутгах хэрэгтэй! Хэрэв та жижиг сажиг зүйлүүдийг
мартаад байвал энэ нь бүгдээрээ таны буруу биш байх болно. Аливаа
зүйлүүдийг дуусгавар болгохын тулд та тэвчээртэй, шургуу ажиллах
хэрэгтэй. Дүрс хийх эсвэл гарах алдаа, нөхцөл байдалд бусдыг буруутгах
хандлагаа хязгаарлна.
Хумх (1/20-2/18)
Замын
түгжрэлтэй холбоотой асуудал таны цаг баримталдаг занг цалгардуулна.
Тиймээс та уулзалт хурал дээр очихдоо эхлэх цагаас нь хангалттай өмнө
гэрээсээ гараарай. Амралтгүй байх нь таныг ажилдаа төвлөрөхөд саад
болно. Анхаарлаа хангалттай хандуулахын тулд урьдынхаа цагийн хуваарийг
барин хэт их бүү ажилла. Гэхдээ энэ нь хэн нэгэн азгүй танил тань
таниас тусламж гуйвал бүү очоорой гэсэн үг биш.
Загас (2/19-3/20)
Бүтээмжтэй
өдөр. Туршлагын чанар чухал ч гэлээ эхэлснээ дуусгахын тулд шургуу
хичээл хэрэгтэй байж болох юм. Оюуны гэгээрэл, сэтгэл ханамжын хэрэгцээ
өндөр байх бөгөөд та нарын олонхи нь тусламж хэрэгтэй байгаа хүмүүст
туслах замаар өөрийн зан чанарын энэрэнгүй талыг харуулах магадлалтай.
Таны төлөө ар талд чинь ажиллаж байгаа хүний ашиг тус мэдрэгдэх болно.
Энэ нь танд ирж буй илүү их орлого, мөнгөтэй тэнцэх болно.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих