Улстөрийн байдал шалдар булдар, улстөрчдийн шийдвэр
ороо бусгаа. Алттай авдар, мөнгөтэй сейфийг дагаж, хааяа нэг цонхоор
янжуурын утаа суунаглах бөгөөд дөрвөн хана цэв цэлийн уйтгартай цэнхэр
униар тунана. Нам эвслийн шахалтын лүгхийм халуун шарж, улстөрч хүний
сэтгэлийг бухимдуулна.
Айлын хаяагаар татсан тамхины иш, хог үргэлжилсэн агаад үүгээр түүгээр хэдэн хийтэй "гудамжны улстөрч” нэртэнгүүд ханцуй шамлан давхина. Дээд сургуульд орохоос аваад үс цайхыг хүртэл Төрийн ордны эргэн тойрон өрөө хөлслөн нутагласаар, энэхүү амьдралыг эцэслэнэ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж /Гавж Жамбал/ хоймор сууж шударга ёс хэмээн буруу чалчих ба Ерөнхий сайд Н.Алтанхуяг /зайсан Намжил/ гаднаас ирж, хууль ёс хэмээн худал ярихыг сонссоор, өдөр сарыг улируулна. Тэртээ Долоон буудал өнгөрвөл, айлгүй хэмээн бодож, Баянхошууны эцсээс цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч дэлхийн боловсролоос гээгдэнэ. Өглөө ямбаны суудалд залбирч, үдэш мөнгөнд мөргөсөөр нэг насыг эрх мэдлийн манан дотор барна.
Хуучин хүү "Lexus-570” машиндаа хэлтгий сууж, давхиулсаар ордны гадаа хүрч ирэх бөгөөд харь орны тансаг арьс бүрхээр толгойгоо ороосон агаад шийдсэн хар санааны сэрвийсэн муу харц нь олны хөл рүү унана. Урьд зүгийн навтарсан муу сэтгэлээ нууж, сайхан инээх дүр зураг гэрэлтүүлнэ. Тавхийтэл машинаасаа буун, тасхийтэл хаалгаа хаагаад
Шуналд дарагдсан бодлоороо түмэнд шарагдсан нүүрнийхээ арьсыг тэнийлгэж, хорсол заналаа гялалзуулаад, Төрийн ордонд оров. "Шударга ёс эвсэл хурлаа хийж байна. Н.Энхбаяр хэдэн гишүүдээ хооллож байна. Н.Батбаяр мөнгө эрэх гэж явсан, Ц.Элбэгдорж АНУ ороод ирсэн” гэх зэрэг хэв ерийн хэдэн үгийг ах зах хүмүүстээ сонин болгон ярьж, Ерөнхийлөгч өө хэмээн доогуур харан, Ерөнхий сайдаа хэмээн дорой дуугарсаар үүдний өрөөнд сууна.
Нарийн бичиг хүүхнээс аяга цай, хэсэг чихэр олж идээд, тэндээс гарч "Буян”-гийн Жагаад нам эвслийн хов ярьж өгчихөөд, архи уун, нэг үдийг өнгөрүүлээд, Х.Баттулгад Н.Алтанхуягийг муулж, нэг үдшийг дуусгана.
Хэдийгээр ухаан сэргэлэн хэмээвч, зүүн тийш Баянзүрхийн товчооны цаана хүрсэнгүй, баруун тийш "22-ын товчоо” тэртээ гарсангүй, зөвхөн гурав дөрвөн буудал газар эргэн тойрон газрын оршин суусан тул, юуг үзэж мэдэж, юуг сонсох ажээ. Нас хэдийгээр залуу боловч сэтгэлгээ ядуу, нөхөдгүй өнчин балчир тул, Төрийн ордон, улстөрөөс жийгдсэн хөлгүй баян нэгний гар хөлд ээлжлэн хов залгуулсаар, олигтой аж амьдралын замыг нэгэнт алджээ. Өвлийн хүйтнийг буудал хэсэн өнгөрүүлэн, зуны халууныг амралт хэсэн гэтэлгэх бөгөөд намар ичиж хавар гарагч тарваганаас зовлонтойгоор он жилийг нөхцүүлнэ.
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд энэ хоёрын үгнээс бус үнэн юмгүй, амралт, буудал, баар, дарга сайдын өрөөний үүд энэ дөрвөөс өөр явах газаргүй хэмээн санаж, хөмөрсөн тогооны доторхтой адил улстөрийн бөглүү байдалд хүмүүжинэ. Юутай гомдолтой зэрлэг амьдралд, юутай хайрлалтай залуу нас юунд шинэ ертөнцийг үзэхийг үл хүснэ.
Хүмүүжил нь ийм гунихралтай байдлыг хуучин хүү өөрөө бас яахан мэднэ. Зэрлэг капитализм ба дарга сайд нарыг гайг мөн хэрхэн танина. Дэмий л байдалд автагдаж, зовлон нь жаргал, зэрлэг нь цэнгэл болоод, нэг нам эвсэл цөм хуучин хүүгийн адил нүдээ аньж чихээ бөглөн ертөнц гэгч чухам юу болохыг үзэлгүй, мэдэлгүй хөндий цээжинд хоосноор хоцроход тулжээ.
Хайран, хөөрхий хөөрхий. Гэтэл хуучин хүүгийн нэг нөхөр нь шударга ёсны бууг тавьсан өдрөөс эхлэн хөмөрсөн тогооны дотор гэрэл тусаж, нэгэн нам эвсэл сэрэв. Баянхошуунаас цааш газар байдгийг мэдэж, таван далай таван тивийг танин шинэ ертөнц дээр хамт явах замыг нээв.
Хөх монгол хөрөнгөгүй монгол болов.
Хуучин хүү шинэ орд газартай болов
Юутай заваан, юутай гуниг.
1930.2014
Орчин цагт авчирсан С.Баяр
unen mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих