Nokia Lumia шинэ ухаалаг гар утас тун удахгүй Microsoft Lumia гэсэн
нэртэйгээр зах зээлд гарна. Ингээд Nokia брэнд ухаалаг гар утасны зах
зээлээс гарч байна хэмээн ВВС дамжууллаа.
Өнгөрсөн жилийн есдүгээр сард Microsoft корпораци гар утас үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч компаниудын нэг Nokia компанийг 5.44 тэрбум евро буюу 7.17 тэрбум ам.доллараар худалдан авахаар боллоо гэж мэдэгдэж байсан.
Энэхүү худалдан авах ажиллагаа 2014 он хүртэл үргэлжилсэн юм. Энэ оны дөрөвдүгээр сард Microsoft корпораци Nokia компанийг худалдан авах тухай наймаагаа эцэслэн шийдвэрлэсэн байна.
Энэхүү наймааны дүн өнгөрсөн есдүгээр сард тохирч байсан 5.44 тэрбум евро буюу 7.5 тэрбум ам.доллараас бага зэрэг өндөр байхаар болсон гэж Nokia компани мэдэгджээ.
Сүүлийн жилүүдэд Samsung болон Apple компанид зах зээлээ алдаж
алдагдалтай ажиллаж ирсэн Nokia-гийн хувьд энэ бол ашигтай санал гэж
шинжээчид дүгнэж байв.
Ингээд Nokia зарагдсанаар тус компанийн зохиогчийн эрх, технологийн шийдлүүд нь Microsoft-ийн нэрээр олонд хүрэх юм.
Сонирхуулахад Nokia корпораци нь Финляндад 1865 онд байгуулагдсан бөгөөд
2012 оны байдлаар 120 оронд 100 мянгаад ажилчидтай, 150 гаруй оронд үйл
ажиллагаагаа явуулдаг, 29.9 тэрбум еврогийн хөрөнгөтэй, 30.1 тэрбум
еврогийн борлуулалттай, 2.3 тэрбум еврогийн алдагдалтай ажилласан байна.
Түүнчлэн Nokia дэлхийн "Шилдэг 500” брэндийн жагсаалтад 2012 онд 192 орсон бол 2013 онд энэ огцом буурч 392 оржээ.
Эх сурвалж: ВВС

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих