Архитектурыг орон сууцны, нийгэм иргэний, үйлдвэрийн гэхчилэн ангилдаг. Эдгээрийн дотроос нийгэм иргэний төрөл нь бүр эрт үеэс үүсэж хөгжжээ.
Нийгмийн хөгжлийн бодит зүй
тогтлыг дагаж архитектурын зохиомж, хэв маяг, хувьсан өөрчлөгдсөөр
иржээ. Эртний Египет, Грек, Ромын архитектур хүний хүч чадлын
гайхамшгийг бахдан харуулж байв. X—XII зууны үеийн роман, готикийн
архитектур, XV—XVI зууны үеийн сэргэн мандалтын, XVI зууны эцсээс XVII
зууны эцэс хүртэл барокко хэв маягаар баригдаж байжээ. Барокко хэв
маягийн барилгууд нь орон зай, харьцаа, уран гоёороо ялгагддаг боловч
сэргэн мандалтын үеийн сонгодог хэлбэр, эртний Грек, Ромын үеийн хүнлэг
энэрэнгүй хүсэл эрмэлзлээс ухарсан хэв маяг юм. XVII—XIX зууны үеийн
архитектурт классицизмын буюу рококо, ампирийн хэв маяг зонхилох болов.
Эдгээр нь өөрийн ноёрхлыг бэхжүүлэх гэсэн том хөрөнгөтнүүдийн гоо сайхны
таашаалыг илтгэж байлаа. XX зууны эхэн үеэс орчин үеийн шинжлэх ухаан
техникийн ололтод тулгуурласан архитектурын шинэ чиглэлүүд гарч өвөрмөц
хэлбэрээр хөгжиж байна.
Археологийн судалгааны материалаас үзэхэд Монголын уран барилга бүр
Хүннү нарын үеэс үүсэлтэй нь нотлогдсон юм. Манай тооллын өмнөх III
зууны үеэс дундад зууны үед хамрагдах эртний 200 гаруй хот суурины
үлдэгдлийг Монгол оронд илрүүлээд байна. Энэ нь монголчууд зөвхөн
нүүдэлчид байсан бөгөөд архитектур, хот байгуулалт огт байгаагүй гэж
үздэг өрнөдийн зарим эрдэмтдийн нотолгоо үндэслэлгүй болохыг баталж
байна.
Монголын архитектур, хот байгуулалтын түүхэн хөгжилд эртний соёлт
улсуудтай харилцаатай байсны ул мөр байдаг боловч өөрийн хэлбэр дүрс,
үзэмж хийц, нэгдмэл чуулгын хувьд өвөрмөц байдаг. Үүнийг эртний Хар
Хорум хот Эрдэнэ зуу болон Их хүрээний барилгын маяг хийц хоорондоо эрс
ялгагдаж байгаа явдал гэрчилнэ. Монголчууд ахуй амьдралдаа тохирсон,
барьж буулгахад хялбар, хөнгөн сууцны төрлийг олон зуун жилийн туршид
төгөлдөржүүлэн бий болгожээ. Үүний тод жишээ нь монгол гэр юм.

Монголын уламжлалт уран барилгууд
1921 онд манай оронд Ардын хувьсгал ялан мандсанаар орчин үеийн социалист шинэ архитектур, хот байгуулалтын үе эхэлжээ. Ардын хувьсгал ялмагц тус орны нутаг дэвсгэр, засаг захиргааны хуваарилалтыг шинэчлэн томоохон суурин газруудыг аймаг, сумын төв болгон барилгажуулж эхэлсэн билээ. Үүний зэрэгцээ зарим аймгийн тев, хот суурин газрыг цоо шинээр барьж байгуулсан юм.
1929 онд барилгын зураг төслийн анхны товчоо байгуулагдсан нь манай орны барилгын зураг төслийн байгууллагьн эх үүсвэр болжээ. 1930-аад оны үеэс аж үйлдвэрийн анхны томоохон барилгууд болох Аж үйлдвэрийн комбинат, Налайхын их уурхайн өргөтгөл, 1940, 1950-иад оны үед Засгийн газрын ордон, Намын дээд сургууль, Улсын их сургууль, Гадаад явдлын яам, Улсын хөгжимт драмын театр, Д. Сүхбаатар, X. Чойбалсан нарын бунхан зэрэг засаг захиргаа, соёл гэгээрлийн байгууллагуудын барилгын зураг төслийг манай мэргэжлийн хүмүүс зөвлөлтийн мэргэжилтэн нарын тусламжтайгаар зохиосон байна. Одоо манай улсын нийт хот суурин газрыг хэтийн ба ерөнхий төлөвлөгөөний дагуу барьж байгуулж байна.
Монгол оронд орчин үеийн уран барилга гоцлон хөгжиж байгаа газрын нэг нь Улаанбаатар хот юм. 1954 онд нийслэл хотыг өөрчлөн хөгжүүлэх анхны ерөнхий төлөвлөгөө зохиогдож энэ төлөвлөгөө ЗХУ-ын тусламжаар нэгдүгээр 40 мянгатын орон сууцыг барьж байгуулах ажлаар эрчимтэй эхэлжээ. 1961 онд боловсруулсан хоёрдахь ерөнхий төлөвлөгөөний дагуу 12, 15, 3, 19, 5-р хороолол зэрэг орон сууцны барилгууд баригдав.
VI таван жилийн телөвлөгөөний
жилүүдэд манай улсад орон сууцны барилга барих ажил улам эрчимжсэн
билээ. 1976—79 онд нийт 550 мянга гаруй м2 талбай бүхий орон сууцны
барилга ашиглалтад өгчээ. Үүний ихэнхийг зөвлөлтийн барилгын
байгууллагуудын хүчээр барьж байгуулсан байна. Бичил хорооллоор хот
байгуулах зарчим нь уран барилгын үзэмж төгс иж бүрэн цогцолборыг бий
болгох, газрын хэлбэр төрх өндөр нам зэрэг онцлогийг зөв ашиглах,
барилгын олон янзын арга барилыг хэрэглэх, үйлчилгээг сайжруулах, ногоон
бүс бий болгох өргөн бололцоотой байдаг. Энэ бүхэн нь ялангуяа
Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Чойбалсан зэрэг хотуудын архитектурт
тодорхой биеллээ олж байна.
Сүүлийн үед манай архитекторчид орчин уеийн шинжлэх ухаан техникийн
ололт амжилтыг үндэсний архитектурын дэвшилт уламжлалтай хосолсон уран
барилга олныг барьжээ. Үүнд: Хувьсгалын музей, В. И. Лениний музей,
Дарханы «Залуучууд» театр, Эрдэнэт хотын төмөр замын буудал зэрэг олон
барилгыг дурдаж болно. Түүхийн богино хугацаанд буюу хагас зуу гаруй
жилийн дотор манай оронд олон шинэ хот, хэдэн зуун тосгон суурин шинээр
байгуулагдав. Орчин үеийн барилга байгуулалтын хурдыг хувьсгалын өмнөх
үетэй харьцуулан үзвэл үнэхээр асар их ялгаатай бөгөөд хэдэн арван жил
барих барилгыг ганцхан жилийн дотор сүндэрлүүлэн босгож байна. Энэ бол
зүй ёсны хэрэг юм.
Эх сурвалж: "Хүүхэд-Залуучуудын нэвтэрхий толь” Боть I

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих