
Тэдний нэг хэсэг нь эмийн цагаан халад, харааны шил зүүн Улсын I, III эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, ЭМШИУС-иар явж хулгай хийдэг байжээ. Харин нөгөө хэсэг нь ажил хэрэгч хувцаслан томоохон албан байгууллагуудаар явж хулгай хийдэг байсан ажээ. 25-30 насны дээрх иргэдийг шалгаж иргэдийн алдсан их хэмжээний хөрөнгийг буцааж өгөхөөр ажиллаж байгаа юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, "том гарын” гэж нэрлэгддэг бүлэг хулгайч нар Зүүн өмнөд Азийн улс орнууд руу явсан гэх мэдээлэл цагдаагийнхан хүрчээ. Тэд Турк, Малайз, Хятад, Сингапур, Хонконг явж хулгай хийж, бараагаа Монгол руу илгээдэг сүлжээ бий болгожээ. Үүнээс гадна орон нутагт болж буй даншиг, хурдан морины бүсийн уралдаан руу Улаанбаатараас бүлэг хулгайч нар явдаг гэсэн мэдээлэл ирсэн байна. Гаднаасаа уяач байрын харагдах дээл хувцас өмссөн 30-40 залуучууд 5-6 машинтай орон нутгаар явах болсон байна.
Түүнчлэн Дархан, Эрдэнэт, Дорнод зэрэг үйлдвэрлэл хөгжсөн хотууд руу иргэдийнх нь цалин буух үеэр Улаанбаатараас хулгай хийхээр очдог хулгайч нарыг илрүүлсэн байна. 2014 оны есдүгээр сарын байдлаар нийслэлийн хэмжээнд 15435 хүн хулгайд эд зүйлээ алдсан гэх гомдол ирүүлжээ. Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс Баруун дөрвөн замаас нүүж Баянзүрх дүүрэгт орших 805 дугаарын ангийн хажууд шилжиж байрласан юм байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих