Өнгөрсөн 22 хоногийн хугацаанд мал, амьтны гоц
халдварт шүлхий өвчнөөр нэмж мал өвчилсөн мэдээ ирээгүй гэж Хэнтий
аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ. Гэхдээ тус аймагт гурван хонь
өвчилснийг устгалд оруулжээ.
Мөн Сүхбаатар аймагт сүүлийн найм хоногийн хугацаанд шүлхийгээр өвчилсөн малын тоо нэмэгдээгүй байна. Дорноговь аймгийн хувьд зургаан сумын 26 голомтод нийт 774 мал өвчилснөөс 748-ыг нь устгажээ. Эдгээрээс ес нь ямаа, 30 нь хонь байсан аж. Өөрөөр хэлбэл, Дорноговь аймагт хоногт 81 мал нэмж өвчилсөн аж. Гэхдээ тус аймагт шүлхийн шинэ голомт илрээгүй гэдгийг онцлох хэрэгтэй юм.
Үүнээс гадна шүлхий өвчин тархсан зүүн гурван аймгийн 13 суманд хорио, цээрийн өндөржүүлсэн дэглэм үргэлжилж байна. Одоогоор 695 өрхийн 3388 толгой малыг зориудаар устгаж, 3.6 сая толгой малыг урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамруулжээ.
Энэ сарын 22, 23-нд Хэнтий аймгийн Баян-Овоо суманд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилт зохион байгуулахтай холбогдуулж өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн захирамж гаргасан. Харин энэхүү захирамжийг цуцлах хүсэлтийг сумын захиргаанаас ирүүлсэн байна. Гэхдээ шүлхийн голомтыг тархаахгүйн тулд ариутгалыг сайтар хийж, журамд заасны дагуу хорио цээрийг дэглэмийг 21 хоногийн дараа цуцлах юм байна.

Р.Оргил
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=606
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих