Манай сайтын байнгын уншигч өнөөдөр манай редакцитай
холбогдлоо. Тэрбээр өөрийн дүүд тохиолдсон явдлыг нийтэлж өгөхийг хүссэн
юм. Учир нь түүний дүү 17 хон насандаа орчин цагийн анагаахын салбарт
бараг өвчинд тооцогдохоо больсон олгой хэмээх онштойгоор Дорнод аймгийн
нэгдсэн эмнэлэг Зүүн бүсийн оношилгоо эмчилгээний төвд нас барсан байна.
За ингээд олон үг нуршилгүй уншигчийнхаа хүсэлтийг нийтлэн сонирхуулъя.
Миний дүү 17-хон насандаа Дорнод аймгийн нэгдсэн эмнэлэг буюу Зүүн бүсийн оношилгоо эмчилгээний төвд нас барсан явдал юм.
Өмнө нь ямар ч өвчин хэлдэггүй эв эрүүл сав саруул дүү минь эмнэлгийн байгууллагагын хариуцлагагүй, эмчийн алдаанаас болж 17-хон насандаа олгойг өвчинөөр нас барсан.
Өнгөрдөг 9 сард олгой нь дотроо хагарч хагалгаанд орсон. Үүний дараа хэсэг боолт хийлгэж байгаад гайгүй болоод хөдөө байж байгаад гэдэс дотуур нь өвдөж бие нь муудаад энэ 11 дүгээр сарын 05-ны 07:00 цаг орчим өнгөрч байхад эмнэлэгт хүргэгдэж ирсэн. Хэд хоног хоол идээгүй дээшээ доошоо гүйлгээд тамирдаж эцсэн хүүхдийг өвдөөд байна гээд орилоод байхад нь эмч нар хагалгаанд орчихсон гээд өдрийн 14:00 цаг өнгөртөл үүдэнд байлгасан. Тэгсэн мөртлөө сувилагч нар нь дур мэдэн янз бүрийн маш олон дусал залгаад байсан.
Тэгээд эмч нь гарч ирээд 14:00 цаг өнгөрч байхад хагалгаанд авч орсон юм. Ингэхдээ хажууд нь байсан ахаас нь асуугаагүй, хөдөөнөөс ирж байсан ээжийг нь хүлээгээгүй, зөвшөөрлийн хуудас дээрээ гарын үсэг зуруулаагүй, гарч болох эрсдэл зэргийг тайлбарлаагүй шууд хагалгаанд оруулсан. Ээжийг нь ирэхэд хагалгаанд орчуулчихсан байсан. Учрыг нь олоогүй юун хагалгаанд оров яав ийв гэж ээжийг нь асуухад ямар хагалгаа хийснээ, ямар хүндрэл гарч болзошгүй зэргийг тайлбарлаж өгөөгүй. Ингээд хагалгаанаас гарсан хүүхэд бие нь тэнхрэхгүй улам дордсоор нүдээ ч нээж чадахгүй, үг хэлж чадахгүй байсаар маргааш нь сэхээнд орсон.
Сэхээнд байхад нь ар гэрийнхэн нь сандралдаад үүдээр нь сахиж байхад эмч сувилагч нар нь та нар хүнд хүнтэй барьцаад битий бужигнаад бай, санаа зоволтгүй маргааш гэхэд энэ хүүхэд чинь босоод ирнэ, тэгээд эмнэлгээс гаргачихна, олгойгоор олон хоног хэвтүүлэхгүй. Битий орж гараад бай гэж загнаад ээж аавыг нь хүртэл оруулахгүй байсан. Тэгсэн мөртлөө өөрсдөө анхаарал тавихгүй, хараад байхад 30, 40 минут болж байж нэг орох жишээний хайнга байдалтай байсан юм.
Хоёр дахь хоногоос бие нь улам муудсаар байсан бөгөөд эмч нар нь өөрсдөө төөрөлдөөд энэ хүүхэд чинь зүрх муутай байсан байна, угаасаа хэл ярианы хөгжилгүй юм бишүү, бөөрний дутагдал, тархины дутагдал байна, тархины аппратанд оруулна, 50 000 төгрөг аваад ир гэчихээд мөнгийг нь аваад очиход өө аппрат эвдэрчихсэн байна гэж тоглоом тохуу хийж байгаа юм шиг ёс зүйгүй үйлдэл гаргасан.
Аав ээжийг нь хаяа шагайхад дүүгийн минь гар хөлийг ортой нь хүлсэн, нүд нь бүлтэгнээд амь тэмцэж байгаа мэт байдалтай байсан байна. Энэ өдрөө үдээс хойш буюу 11 сарын 07-ны өдөр эмч нар нь зөвлөлдөөд дахин хагалгаанд оруулахаар болсон /3 дахь/. Ингэхдээ мөн л аав ээж ар гэрийнхэнд нь ямар зорилготой хагалгаанд оруулж байгаа, гарч болох эрсдэл хүндрэл зэргийг тодорхой тайлбарлаж өгөөгүй, зөвшөөрлийн хуудсаа бөглүүлж гарын үсэг зуруулаагүй шууд л оруулсан.
Хэдэн цаг үргэлжилсэн хагалгаа дуусаад гарч ирэхдээ юу ч дуугарахгүй ор гэж хэлсэн. Ээж аав нь сандраад гүйгээд ороход бие нь хөрчихсөн байсан.
Хүний амь эрсэдсэн нь эмнэлэг эмчийн хариуцлагагүй байдал алдаа гаргаснаас болсон нь илт байна. Энд хамгийн ноцтой асуудал нь өвчтөний гар хөлийг хүлсэн, өвчний талаар ар гэрийнхэнд нь тайлбарладаггүй, өвчтөнд хайхрамжгүй хандсанаас хүний амь насыг эрсдүүлж байгаа явдал юм.
Бие нь муудаад хотруу явъя гэхэд нь зүгээрээ энэ хүүхэд чинь маргааш гэхэд хөл дээрээ босчихно. Та нар битгий ай гэж хэлж байсан эмч нарт нь итгэж горьдлого тээсэн ард иргэддээ цагаан халаадтангууд ингэж л бэлэг барьж байна.
Эцэст нь сайхан хүүгээ алдсан аав ээж, ах дүү, найз нөхөд нь уйлахаар өөр зүйл хийж чадахгүй л үлддэг юм байна. Үхсэн хүн босоод ирэх ч биш дээ гэхдээ дараа дараа нь энэ мэт хүний амь эндэж харамсаад барахгүй зовлон бүү тохиогоосой гэдэг үүднээс үлны сонорт хүргэсэн нь дээр бизээ.
Дорнод аймгийн эмнэлэгт ийнхүү олгойгоор хүн нас барсан тохиолдол нэг бус удаа гарсныг иргэд нь мэдэж байгаа. Энэ асуудлыг холбогдох байгууллагуудын дарга удирдлага, салбарын яам цаашлаад засгийн газар анхааралдаа авч шинэчлэл хийхгүй бол ажлаа хийж чадахгүй эмч нарын балгаар хичнээн сайхан эрдэнэт хүний амь нас эрсэдхийг хэн ч хэлж мэдэхгүй.
Уншигчийн хүсэлтээр нийтлэв.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих