"Шинэчлэлийн засгийн газар"-ыг унагах болсон шалтгаан нь эдийн
засгийн хямрал, мөн ерөнхийлөгчөөс дэвшүүлсэн "Давхар дээл"-ний
асуудлууд явсаар унагаж авсан. Гэхдээ ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн
засгаа унагахад гол хүчин зүйл болсон нэгэн алдаа гаргасан. Тиймдээ ч
түүндээ нилээдгүй чанга бүдэрчихсэн гэж болно.Түүнээс биш намын нөхөд нь
ёстой л Ц.Нямдоржийн ярьдагаар цээжээрээ хамгаалсаар өдий хүргэсэн
ачтангууд.
Гэтэл намын нөхдийн итгэлийг алдаж МАНХ-ны дарга Н.Энхбаярыг Солонгос улсаас Эх орондоо ирэхэд угтан авч хамтран ажиллах гэрээ хийчихсэн нь түүний амьдралдаа хийсэн томоохон алдаануудын тэргүүн эгнээнд тавигдчихсан гэж болно. Тиймдээ ч намын нөхдийнх нь хараанд орчихсон байсан түүний цагийн мехнизмтай тэсрэх бөмбөг тэсэрчихсэн хэрэг.
За энэ бүхэн ч яахав болж өнгөрсөн улстөрийн амьдрал. Харин өнөөдөр Шинэчлэл биш Шийдлийн засгийн газар байгуулах гээд л хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж байна гэдэг шиг л ордон дотор сэмхэн хуйвалдаанууд явсаар байгаа бололтой. Учир нь АН-ын гишүүн хадагтай Р.Бурмаа засгийн газарт ажиллах хоёр эмэгтэй гишүүний нэгээр тодроод байгаа бололтой. Гэтэл түүний хийсэн үйл юу байсан бэ, асуухад илүүдэхгүй л болов уу?
Шинэчлэлийн засгийн газрыг үед давхар дээлтэй сайд дарга нар байх учиргүй хэмээн амныхаа хэрээр бархирч байсан нэгэн. Ерөнхийлөгчийн гаргасан хуулийн төслийг дэмжих ч яахав өнөөдөр түүний давхар дээлний тухай ярих хэрэгтэй байх. Өнөө үзэл бодолдоо тууштай хэмээн ярьж байсан түүний тэвчээрийн хязгаар хаана хүрэх бол. Түүнд Хүнс, хөдөө аж ахуйн сайдын сэнтийг санал болгоод байгаа юм. Чухамдаа бол төрийн өндөр сэнтий хараад өөрийн үзэл бодлооссо ухарч няцах вий дээ гэсэн бас болгоомжлол дагуулаад л байгаа юм. Өнөө цагийн улстөрчид маань салхинд туугдах хамхуул лугааа ааштай болчихсныг нуугаад яахав. Амьдрах гээд л ядаж байгаа болохоор тэр биз.
УИХ-ын гишүүн Р.Бурмаа сайд болохоор улайрах уу. эсвэл хэлсэн хийсэндээ үнэнчээр үлдэх үү гэдгийг харах л үлдлээ.
ЧОЙ

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих