
-Би нутагтаа ирэнгүүтээ нутгийн нэг ахынд очиж айраг цэгээ хийж сурсан. Өмнө нь энэ талаар ямар ч ойлголтгүй байлаа. Анзаараад байсан нь борлуулалт сайн биш. Эндээс надад нэг зүйл бодогдсон. Долоон сарын тэр үед Богд уулын тахилга болох гэж байсан болохоор би найзтайгаа хоолон гэр гаргаж бага сага мөнгө олохоор шийдсэн юм. Тэгтэл өөрийн тооцоолсноос илүү юанийн цэвэр ашиг олов. Хөл газар хүрэхгүй баярлаж, энэ мөнгөө өсгөе гэж шийдээд хошууны төвд хоолон гэр гаргая гэсэн чинь түрээсээ төлөөд ашиг олохгүй нь гэж толгойгоо гашилтал бодсон ч чаддаг ажлаа хийхээр зориг шулуудан 30 м.кв-ын өрөө түрээслэн, эчнээ анги хичээллүүлж эхэлсэн" гэж ярилаа.
Хангимаа Хайларын нэгдүгээр дунд сургуульд сурч байхдаа байгалийн шинжлэх ухааны хичээлээр сургуульдаа тэргүүлэн бүх хичээлийн ерөнхий дүнгээрээ сургуульдээ 2-т жагсчээ. Тэрээр байгалийн шинжлэх ухааны туршилтын анги төгсөж, тэр зунаас доод ангийнхаа дүү нарт байгалийн шинжлэх ухааны хичээл зааж, өөрийн мэдсэн сурснаа харамгүй хэлж сургав. Энэ жаахан туршлага дээрээ үндэслэн ерөнхий боловсролын сурагчдад байгалийн шинжлэх ухааны хичээлээр эчнээ сургалтыг эхлүүлсэн нь энэ юм. Анх тоотой хэдхэн сурагчтай, заах аргачиллын талаар ч маруухан байсан гэнэ. Хангимаа өөрийгөө дайчлан заах аргачиллаа тасралтгүй шинэчилж, хятад ном орчуулан эмхэтгэж, гарын авлага бэлтгэв. Үүнээс гадна тэр сургуулийн ахмад багш нараас мэдэхгүй чадахгүй зүйлээ асууж, амралтын хугацааг сурч суралцахад зориулах болжээ.Багшийн эрдэм шавьд гэдэгчлэн өнөөдөр түүний зааж сургасан сурагчдын сурлага мэдэгдэм дээшлэв.
Нэг жилд хоёр ээлжээр эчнээ сургалт хичээллүүлснээр сурагчдын сурлага сайжирч, наймдугаар ангийн Уран, Уяан, Тэнда, Майлс нар Хайлаарын Нэгдүгээр дунд сургуулийн байгалийн шинжлэх ухааны туршилтын ангид өндөр оноотой тэнцэв. Энэ үр дүнд хүрэхэд сурагчдын өөрийнх нь чармайлт мэдээж байгаа ч Хангимаа багшийн зүтгэл нөлөө ч их юм. Өнгөрөгч есөн сарын нэгнээс хойш 30-аад эцэг эх надад санал тавьсан. Анги багтахгүй, би ганцаараа амжихгүй гээд сурагч нэмж аваагүй. Тэгсэн нь миний нэг найз сургуулиа төгсөөд нутагтаа ирж ажиллана гэхээр нь би хамт ажиллая гэхэд санал тавихад зөвшөөрсөн. Бид хоёр том өрөө түрээслээд хүүхдийнхээ тоог нэмээд "Ургах наран боловсролын анги" гэж нэрлэсэн. Би өөрөө байгалийн шинжлэх ухааны чиглэлээр төгссөн болохоор монгол хэлний талаар заах хэмжээнд хүрээгүй. Тэгээд би төгсөх гэж байгаа дүүгээ авчрахаар болж, санал тавихад тэр дуртай зөвшөөрч хамт ажиллахаар болсон.
"Ургах наран боловсролын анги" маань эцэг эхчүүдийн санал, шаардлагаар алхам алхмаар урагшилж байна" гэж хэлээд Хангимаа инээж суув. Хангимаа багшийн хичээл үнэхээр анхаарал татам сонирхолтой байдаг. Тооны хичээлийг яг амттай ном унших шиг сонирхолтой заадаг гэж сурагч Цовоо ярив.
Одоогийн "Ургах наран боловсролын анги" Хангимаагийн гуравдах ээлжийн сургалт. Одоо нийт 65 сурагчтай, 55 нь 9,10 дугаар ангийн, үлдсэн нь бага ангийн сурагчид. Хангимаагийн зорилгодоо хүрэхээр урсгасан хүч хөлсийг юутай ч зүйрлэшгүй.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=6693
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих