Ханиад томуу ихээр тархаж, бага насны хүүхдүүд өвчилж, хичээл
завсардахад хүрч байгаатай холбоотойгоор БШУ-ы сайд Л.Гантөмөр өвлийн
амралтыг сунгасан тушаал гаргасан байна.
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын II улирлын амралт энэ сарын 20-ноос нэгдүгээр сарын 26-нд, хөдөө орон нутагт нэгдүгээр сарын 10-наас хоёрдугаар сарын 9 хүртэл үргэлжилнэ. Нийслэлийн ЕБС-ийн бага ангийхныг II улиралд зургаан долоо хоног хичээллүүлж, таван долоо хоног амрахаар хичээлийн жилийн бүтцийг баталжээ. Харин нийслэлийн ЕБС-ийн дунд, ахлах ангийн сурагчид нэгдүгээр сарын 3-наас 26-ныг хүртэл, хөдөө орон нутагт нэгдүгээр сарын 26-наас хоёрдугаар сарын 9-ний өдөр хүртэл амрах юм байна.
Нийслэлд
· Бага анги: XII.20-I.26
· Дунд: I.03-I.26
· Ахлах: I.10-I.26
Хөдөө орон нутагт
· Бага: I.10-II.09
· Дунд: I.26-II.09
· Ахлах: I.31-II.09
ЧОЙ

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих