Өнөөдөр билгийн тооллоор өвлийн эхэн сарын 25 буюу зулын 25 тохиож
байна. Энэ өдрийг Богд Зонхова таалал төгссөн өдөр хэмээн нэрийдсээр
ирсэн. Тиймээс ч эрт үеэс энэ өдөр сүм хийдүүд олон зул асааж,
сүсэгтнүүд гэр орондоо зул барьж ёслодог уламжлалтай.
Мөн өвлийн идшээ зулын 25-наас өмнө базааж, идшинд төхөөрсөн малынхаа бөөрний өөхөөр зул өргөн амийг нь тасалсан малынхаа араас буян хийдэг заншилтай байсан гэдэг. Энэ заншлыг одоо ч хөдөөний айлууд дагаж мөрддөг ажээ.
/dnews.mn/

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих