Өнгөрч
буй 2014 он Малайзийн иргэний агаарын тээврийн компаниудын хувьд хар
дурсамжаар түүхэнд тэмдэглэгдэх жил болж байна. Өчигдөр буюу ням
гарагт орон нутгийн цагаар 08:30-ын үед Малайзын "AirAsia” авиа
компаний Сурабаяа-Сингапур чиглэлийн QZ8501 нислэгийн дугаартай
"Airbus A320-200” нисэх онгоц удирдлагын төвөөс холбоо тасарч сураггүй
болсон байна.
Тус онгоцонд багийн 6 гишүүн, 155 зорчигч сууж явжээ. Зорчигчдын дунд 16 хүүхэд, түүний дотор бага насны нэг хүүхэд байсан талаар Индонез улсын Тээврийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жэй Эй Барата мэдэгдээд байгаа. Зарим эх сурвалжаас мэдээлснээр БНСУ-ын 3 иргэн, Сингапур, Их Британи, Малайз улсын тус бүр нэг иргэн онгоцонд явж байсан байна.
Ява арлын орчмын тэнгист дээгүүр нисэж байх үедээ сураг тасарсан тус онгоц Сингапурт Ням гарагийн өглөө 08:30 минутанд буух байсан ч, удирдлагын төвөөс холбоо тасрахын өмнөхөн нислэгийн чиглэлээсээ гажиж, үл мэдэгдэх чиглэлд ниссэн аж. Одоогоор эрлийн ажиллагаа явагдаж байгаа ч онгоцтой холбоотой нэмэлт мэдээлэл гараагүй байна. Аюулгүйн албанаас нисэх онгоцонд байсан зорчигчдын мэдээллийг шүүн үзэж, гэмт хэрэгтэн байж болзошгүй хүмүүсийн мэдээллийг цуглуулж эхэлжээ.
Ийнхүү 2014 он гарсаар Малайзын иргэний агаарын тээврийн компаниудын хувьд энэ жил нилээдгүй хүнд жил болж өнгөрлөө. Учир нь алга болсон онгоцнуудаас одоо хүртэл ямар нэгэн сураг чимээгүй байгаа нь дэлхий дахиныг гайхшруулаад байгаа ажээ.
Тодруулга, "AirAsia” бол Куала Лумпурт төвтэй Малайзийн авиа компани бөгөөд орон нутгийн болон олон улсын 100 чиглэлд нислэг үйлддэг байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих