
Эдүгээг хүртэл түүхэнд ижил нэртэй хоёр ч хүн байсан гэдгийг нотолсон учир энэ удаагийн бунхан нь олдсон хатан "Гуравдугаар Кентакавесс” болох юм. Хатны нэр хийгээд гарал үүслийг нь бунхны доторх хана дээр сийлэн тэмдэглэн үлдээсэн байжээ. Түүнчлэн энэ удаагийн олдворын талаар Археологийн сайд Мамдоух ал-Дамати "Хамгийн анхны пирамид баригдсан үе болох тавдугаар хаанчлалтай холбоотой хараахан илрээгүй байгаа зүйлсийг нотлоход нэмэр болно” хэмээжээ. Хатны бунхан Неферепра хааныг оршуулсан тасалгаан дотроос олдсон бөгөөд энэ нь Неферепра хааны хатан гэж үзэх магадлалыг бататгаж буйг судлаачид тэмдэглэсэн байна. Энэ удаагийн бунхан эртний Египетийн тавдугаар хаанчлалын дунд үеийнх байсан гэнэ. Мөн археологичид 30 гаруй эд зүйлсийг ч мөн олжээ. Тэдний 24 нь чулууг шатааж хийсэн эдлэл байсан бол дөрөв нь хүрэл хийцтэй эдлэл байсан аж.
Монголын мэдээ

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=7207
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих