Авлигын хэргээр урт хугацаагаар хоригдох ял шийтгүүлсэн Тайванийн
засаг захиргааны тэргүүн асан Чэнь Шуйбянь хугацаанаасаа өмнө
суллагджээ. Одоогоос долоон жилийн өмнө түүнд бүх насаар нь хорих ял
оноосон боловч үүнээс хойш хоёр жилийн дараа ялыг 20 жил болгон
өөрчилсөн байна. Харин өчигдөр түүнийг эрүүп мэндийнх нь байдалтай
холбоотойгоор хугацаанаас өмнө сулласан байна. Тэрээр долоон жилийн өмнө
эхнэрийн хамт хорих ялаар шийтгүүлж байсан бөгөөд эхнэр нь өдгөө ял
эдэлж байгаа аж.
Чэнь Шуйбянь нь 2000 онд төрийн эрхэнд гарсан бөгөөд 2004 онд хоёр дахь удаагаа сонгогджээ. Гэвч 2006 онд Чэнь Шуйбянь болон гэр бүлийнх нь эргэн тойронд авлигын томоохон дуулиан дэгдсэн нь олон өдөр үргэлжилсэн, өргөн хүрээтэй эсэргүүцлийн ажиллагаа өрнөх шалтгаан болсон байна. Тайванийн оршин суугчид Чэнь Шуйбянийг нэн даруй огцрохыг шаардсан боловч тэрээр тухайн үед албан тушаалаа өгөөгүй байна. 2008 онд түүний нам парламентын сонгуульд ялагдаж, Шуйбянь огцрохоос аргагүйд хүрчээ.
ҮНДЭСНИЙ ШУУДАН

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих