Энэхүү сэдэврүү орохоос өмнө намайг хүүхэд байхад яригдаж байсан нэгэн онигооны талаар өгүүлэх гэсэн юм. Онигоо ч гэждээ одоо бодоход бараг хараал байж. <<Гитлерийн Герман дэлхийг эзлэх цахилгаан төлөвлөгөө яригдаж байж, Гитлер, За Европыг аваад цаашлаад Оросыг авна. Түүний цаана Монгол гээд улс байгаа түүнийг тойроод гараарай, тэгээд... гэсэн чинь нэг офицер нь ягаад тойрох гэж гэсэн чинь дэлхийг эзлээд концелагерь болгочихдог бидэнд түүнийг харж байх хуяг хэрэгтэй биз дээ. Тэд ирээдүйн бидний хуяг гэсэн гэдэг.>> тухайн үед хүүхэд байсан инээж, баярлаж, өвөг дээдсээрээ бахархаж хүлээн авч билээ. Одоо бодсон бараг хараалын шинжтэй явган яриа байжээ. Бид Хуягийн улс нэгэнт болох талруугаа чиглэсэн бололтой. Өөрийн бие БНХАУ-ын Шинжиан Уйгурын тойргоор явах боломж олдож байхад тэнд хэн хэвтүүл хийж байна. Сүртэй сахалтай Уйгур залуугаараа бүх байгуулга үүдээ мануулна. Энэ нь сүртэй гэхээсээ илүү их төрийн цөөнхөд хандаж буй бодлого мэт гадны нүүдэлчин надад харагдаж билээ.
Би 80 аад оны хүүхэд Соц нийгэмийн зах цухыг санадаг санамжтай жирийн нэгэн аавын хүү. Бидний үзэж өссөн уран сайхны кинонд байгуулгын жижүүрийг дандаа нас тогтсон сайхан өвөөгөөр төлөөлүүлэн бидэнд хүргэдэг байж билээ. Өвөө ч юу байхав дээ нас тогтсон хүн. Өглөө цэцэрлэгтээ очиход жижүүр өвөө л угтаж авна. Өвөөтэй өглөө бүр мэндлэж нийгмийн настаныг хүндлэхийн сайханыг анх мэдэрч эхлэсэн. Сургуульд орлоо сургуулийг маань мөн гурван сайхан өвөө ээлжлэн хардаг байсан. Өвлийн гэгээ оройтож ордогт дулдуйдан ангийн найзуудтайгаа өглөө эрт очиж сургууль дээр үймлэн наадах гэж хамгийн түрүүнд ирдэг байж билээ. Эрт ирэхэд өвөө л угтаж авна. Өвөө биднийг тоглох гэж ирсэнийг мэдсэн ч сургууль руу оруулж томоотой байхыг сануулна. Хааяа паагтлахад жижүүр өвөө даагаад гарах зэргээр эр хүн ийм байдаг гэдгийг бахархах анхны сэтгэдлийг жижүүр өвөө төрүүлж билээ. Үүгээр юу хэлэх гээд байгаа вэ гэвэл өнөөгийн хийгээд байгаа Секурити нэртэй албыг насандаа суусан хүмүүсийн л ажил гэж ойлгож өсөж өндийсөн. Тэднийг одоогийн хэлдэгээр Секурити хийж байхад унтаад юмаа алдаад байсан удаа байдаг болов уу. Олныг хамарсан алба учир алдаа гаргах нэгэн байсан биз. Гэвч одоо бидний байгаа орчинд нэгэн ийм шинэ мэргэжил түрж орж ирсэн нь миний гайхалыг их төрүүлдэг. Өдөр бүр зурагт ражаваар зар явна. 170 дээш өндөртэй 35 аас доош насны залууг секурити болгоно энэ нь нэг зар явахад маш олон өөр байгуулгууд бололтой өөр өөр харилцах утастай давтамжтай явна. Хараад байхнээ их эрэлттэй мэргэжил тэгээд 35 аас доош зөв царайтай гэхээр эмэгтэйчүүдээр төсөөлөхөд загвар өмсөхийн дайны мэргэжил бололтой нас, царай, биеийн хөгжил шаардсан. Загвар өмсдөг бүсгүйчүүд нас гундахаар хийх юм олдохгүй гэдэг шиг секурити нар мөн яах вэ.
Энэ алба хэзээ үүсчихвээ гээд бодоод үзлээ. Тэгсэн их сонин түүхтэй бололтой анх 90 он гараад ардчилалын замруу эргэж буцалгүй орж байх үед анхны үндэсний хөрөнгөтнүүд үүсэж эхэлжээ. Гэтэл хувийн өмч гэдэг бол хувийн л юм. Үүнийгээ харуулах сахиулах, том үйлдвэр, хөрөнгө мөнгө гээд шаардлага гарсан нь тодорхой юм. Мөн бие биеэ айлгах ч шаардлага байсаныг үгүйсгэхгүй. Үүнийг дагаад том үйлдвэр, аж ахуйн нэгж үүдэндээ бие хаа тэгш царайлаг залуучууд уяаж чамирхаж эхлэсэн.
Манайхан яахав дээ юм дуурайх барьцах дуртай улс өмнө харж байсан жижүүр ах шинэ нийгэмд үзэл сурталгүй харагдсан уу яасан бүү мэд. Цаад учрыг нь ухаж ойлголгүй зүгээр л дуйраагаад яг адил залуугаар хаалга сахиулмаар санагдсан. Ингээд л энэхүү алба даамжираад эхлэсэн бололтойдогоо. Хараад байхнээ чамгүй бизнес бололтой. Яагаад ийм их залуус энэ албаруу зүтгээд байна гэж заримдаа боддог юм. Тэгээд Чингис хааны хойч дайнч ард түмний цөстэй хөвгүүд учир урд насны бяр аархал цусанд байдаг байж мэдэх юм. Энэхүү албаны нэрүүдийг сонирхлоо нэрээ ч 13 зууны баатарууд эргэн ирсэн бололтой. Хишигтэн, Түмэн хишигтэн, Цагаан бар, Бартан баатар, юу юу гэнэ үү судлаад явбал үнэн сонин судалбар мэт. Ер нь залуучууд маань хялбар амьдрах дуртай болсонтой холбоотой бололтой. Өмнө нь "эр хүн муу амьдрахаар сайн үх” гэж хэлэлцдэг байсан бол өмнөд хөршөд маань яг эсрэгээр "үхсэнээс муухан амьдраад бай” гэдэг хэлц үг байдаг. Энэхүү хэлц монгол эрчүүдэд минь таалагдсан уу нэг л ийм болчихжээ. Энэхүү албыг муу алба гэх гээгүй юм шүү, оюутан байхад олон амардагийг нь бодоод чөлөөт цагаараа хийх үе байдаг. Насаараа хийж болохгүй гэж хэлэх гээд байгааг ойлгоно биз гэхдээ секурти цагийн ажил биш.
За яахав том хүчин чадалтай архи, пиво, хүнс хийдэг үйлдвэрүүд ядуу ажилчидтай учир арай гэж хийж буй бүтээгдэхүүнээ алдчих гээд шалгаж, цагдаж байх хэвтүүл хэрэгтэй байж гэж бодоход цайны газар, цэцэрлэг, сургууль, хотхон буюу бичил хороолол бас л дагаад секуриттэй байх жишээний мөн өөр нэг аймар юм нь уул уурхайн лецинз бүхий газруудыг манаж буй залуус ёох, хааяа хөдөө явна. Нэг удаа шөнө төөрөөд нэг замруу орлоо. Овоо тод зам учир үүгээр явхад ямар нэгэн юмтай таарах нь тодорхой хэмээн явж үзэв гэтэл хөндлөн хаалттай таарлаа секурит гараад ирлээ. Энэ юу вэ хаа хүрэх зам бэ хэмээн асуутал лецинз бүхий талбай цаашаа гэсэн юм хариу өгөв. За энэ ч яахав ухаж түнхсэн нүх байвал унаад үхчих байлаа жижүүр хүүд баярлалаа. Тэгээд бодлоо манай улс уул уурхайн хэдэн талбайн лецинз тараагаад байгаа билээ. Миний сонсож байсанаар 20 гаруй улсын 6000 гаран талбай байгаа гэсэн мөн нэмээд ч олгоно гэж байгаа тэгээд бодохоор нэг талбайд доод тал нь 10 залуу хэвтүүл хийж байгаа гэхээр хөөрхөн тоо гарч байна тэгээд банкны салбар бүр 3-4 залуу ээлжээр гээд бодоод байвал цэцэрлэг, сургууль, цайны газар, бар, ресторан гэх мэт манай улсд Сэг үүрт хийдэг залуучууд 100 000 бараг байх шиг. Хайран залуучууд хайран залуу нас 35 аас доош насны гэхээр яг залуу хүний хийж бүтээж, сурч боловсрох залуучууд байна. Аюугүй бол 40 хүргээд ажлаас нь чөлөөлдөг бололтой. Тиймээс нас зааж зар тавьж буй бололтой. Тэгээд ягаад залуучууд энэ албаруу шуурах болов гээд сонирхож ажиглалт хийж үзлээ. 1 гараад 2-3 өдөр амардаг гэнэ. Нэг гарааны 30-50 000 төгрөг байдаг. Сардаа 500-600г авдаг төрийн алба барилгад бие оюунаа зарцуулж байхаар харьцангуй өндөр цалин юм. Хааяа энэ албанд орчмоор ч юм шиг. Цаанаа хэдийг өгж авалцдагыг мэдэхгүй гэх бөгөөд 2-3 өдөр амрахдаа юу хийдгийг лавлавал унтах идэж уух, айлын эхнэр эсвэл хүүхэн эргүүлэх тийм маягтай. Чухам айлын эхнэр гэдэг нь тэд хэвтүүл учир ихэнх нь эхнэргүй яагаад гэвэл дээд боловсролтой гэж өөрийгөө боддог худалдагч, хумс будагч нь тэднийг тоодоггүй. Ажил дээрээ юу хийдэг вэ бас л олигтой юм байхгүй цайны газрын секурити бол ахлах тогоочийг аниа гэж хоол ахуй иднэ. Ундаа бараа ирвэл зөөж оруулна. Бусад үед зааланд хоол идэж буй хүмүүсийг илүү үйлдэл хийхийг харж суух үнэн гунигтай. Тэгээд бодлоо цайны газар хүртэл хэвтүүлээр яах гээд байнаа. Манай улс тийм үймэн самуунтай улс уу яагаад ийм болчихов. Яг тэгээд хамгаалах гээд байна уу гэхээр бас худлаа. Нэгэн өдөр цайны газар хоол идээд сууж байв. Гэтэл нэгэн нөхөр агсам тавихад одоо л хэрэг нь гарах нь уу гэж бодтол нөгөө секу билүү залуу айхтар арай л буу зүүгээгүй бололтой дүрэмт хувцастай секуритигийн маань нармайг нээчих юм. Тэгээд л нөгөө муу нэрт цагдаа маань орж ирж байж өнөөх хэрэг намжлаа дотроо бодлоо ингээд л шийдэх асуудал өмнө нь ч ингээд л шийддэг байсан асуудалд цайны газар ч бас нэг залууг банхар болгох хэрэг юу байнаа. Ер нь улс даяараа ийм нөсөр байх юм бол цагдаагаа болих эсвэл энэ балай банхарын албыг хязгаарлах.
Улс эх орноо аваръяа гэвэл төр минь одоо л залуучуудаараа хийх ёстой юмыг нь хийлгэх цаг. Өмнө нь нас тогтсон эрчүүд хийгээд болоод байдаг байсан жижүүрийн алба, одоотой харьцуулвал давуу тал ихтэй, камержуулах, бүрэн камержуулсан байгуулгыг настай хүн харж болмоор санагдах юм. Хууччуул маань "дөч гарсан эр, дөрөө дарсан ат” гэж нас тогтсон эрийн давуу талыг дурдсан мэт ажилд хариуцлагатай, шөнө нойр нь хулждаг учир шөнийн турш камер хянах чадалтай, асуудлыг хүчээр шийдэхгүй гэх мэт давуу талууд бий. Нас тогтсон эрчүүдийг бүгдийг нь гэрт нь ардчилал гэдэг нийгэм нам суулгасан. Гэртээ 25 жил суусаар улсад юу болсон бэ, Архины үйлдвэрлэл дэмжигдсэн байх одоо архи уудаг бүхэл бүтэн өвөө нарын арми бий болсон. Одоо оройтоогүй ээ. хэрвээ энэ хүчээ зөв хувиарлаад зөв голидролдоо орвол 100 000 залуу улс эх орны бүтээн байгуулалтанд орно. 100 000 залуу гэр бүл тогтвортой үүсгэж юун 3 сая түүнээс ч олуулаа болно. Ерөнхийлөгчөө олуулаа болмоор байна. Түүнээс гэр бүл сарнисан тогтворгүй монгол болгомооргүй байна. Одоо ийм явган яриа явж байна. "Чиний хүүхэд, миний хүүхэдтэй нилээд бидний хүүхдийг зодоод байна.” Залуусдаа хөгжих хийх гэгээлэг ажилтай болговол улс орон өөрөө голидролдоо орно эдийн засаг өснө.
Хүсвэл гадагшаа экспортлож бас болдог дарга нараа. Монгол хүн хашааны банхар биш. Ард түмэн мунхаг байх нь хэнд ашигтай вэ. Газар нутагт нь шунаж буй бүх хүнд ашигтай. Бид түүхэндээ удирдагчаа хамгаалж язгууртаны ах дүү, үр хүүхэд нараас дээжлэн авч хэвтүүл хишигтэн болгож байсан болохоос монгол эрс цайны газар, лецинзийн үүдний банхар биш.
Таахай

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих