
Ийм чухал асуудлыг зөнгөөр тавьж болохгүй, үүнд хэд хэдэн шалтгаан бий.
Нэг: Сүүлийн 50 жилд эрчүүдийн үрийн шингэнд
ажиглагдахуйц өөрчлөлт оржээ. Харамсалтай нь сөрөг тал руугаа. Энэ нь
ирээдүйд төрөх хүүхдийн эрүүл мэндийн байдалд муугаар нөлөөлж байгаа
төдийгүй ер нь эцэг эх болж чадах, эсэх тухай асуудалд хүргэдэг. Ер нь
гэр бүлийн хосуудын 50% нь үр тогтохгүй байгаа асуудалтай тулгардаг,
үүнээс эрчүүдийн буруу 40% гэж дэлхийн эрдэмтэд үзэж байна.
Хоёр: Одоо ихэнх гэр бүл нэгээс хоёр хүүхэдтэй болохыг
эрмэлздэг, иймээс "чанар” юуны түрүүнд анхаарах шаардлагатай, тэгээд ч
хүүхэд бол машин биш, шинэ загварынхаар солино гэж байхгүй. Уг нь эр хүн
төрсөн цагаасаа эхлээд үр тогтооход насан туршдаа бэлдэх ёстой. Хэрэв
та ингэж чадахгүй бол ядаж зургаан сарын өмнөөс шаардлагатай арга
хэмжээг аваарай.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих