Дарангуйлагчийн
хөшөө хэмээн шүүмжлэгдэж Лондонгоос хөөгдсөн Чингис хааны модерн хөшөө
эх орондоо ирсэн байна. Тодруулбал, 4.8 метрийн өндөртэй, 2714 кг
жинтэй тус хүрэл хөшөөг Буриад улсын уран барималч Даши Намдаков 2012
онд бүтээсэн бөгөөд тус оны дөрөвдүгээр сарын 14-нд Лондон хотын Marble
Arch нуман хаалганы ойролцоо сүндэрлүүлсэн аж.
Гэвч "Дарангуйлагчийн хөшөөг буулга!” гэх зэргээр Английн парламентын зарим гишүүний шүүмжлэлээс үүдэн "Halcyon" галлерейд байрлуулсан тус хөшөөг УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ хоёр сая ам.доллараар худалдан авч эх орондоо авчирчээ. Харин одоогоор уг хөшөө гааль дээр байгаа юм байна.
Mass.mn

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих