14 сумын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнгийн яг голд байрлах цогцолбор хөшөөний шавыг тавилаа. Хэрлэн сумын 3-р багийн нутаг, Монгол дайчдын хөшөөний дэргэд 14 сумын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн удахгүй сүндэрлэхээр зураг төслийн шатандаа явж байна.
Манай аймагт амьдардаг 4 ястны эв нэгдлийг бэлгэдэн Халх, Буриад, Барга, Үзэмчин ястныг чимэг зүүлт, гоёлтой нь дүрслэх бол оройд нь гал, нар, сарыг бүтээх юм байна. Хөшөөний өндөр нь 7 м 60 см, 4 ястны хөөмөл баримлаас бүтсэн цогцолбор хөшөө байх юм.
Наадмын өмнө дээрх хөшөөг хүлээлгэн өгөхөөр гүйцэтгэгч компани ажиллаж байна. Хөшөөний загварыг Барилгачдын холбоо өөрсдийн хөрөнгөөр бүтээсэн бол хөшөөг барьж босгоход 35 сая, замын ажилд 35 сая төгрөг зарцуулах гэнэ. Хөшөөний ажил энэ сарын дундуур эхэлнэ.
Дорнод аймаг "Дорнод” сонин №22/474/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих