УИХ дахь Бие даагчдын зөвлөлийн гишүүд энэ сарын 7-9-ний өдөр Дорнод аймагт ажиллана. Энэ сарын 7-нд тус аймгийн Үйлдвэрчний эвлэлийн
холбооныхонтой уулзалт хийх бол 8-нд Аймгийн ахмадын зөвлөгөөнд
оролцох юм. Харин 9-ний өдрийн 11 цагаас боловсролын салбарын ажилтан
ажиллагсадтай, 13 цагаас Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн
сурагчидтай, 15 цагаас эмч сувилагч, эмнэлгийн салбарын ажилчидтай, 17
цагаас иргэд хөдөлмөрчидтэй тус тус уулзалт зохион байгуулах аж. Бие
даагч гишүүдийн зөвлөл УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, С.Ганбаатар,
Ц.Даваасүрэн нараас бүрддэг юм.
эх сурвалж:Монцамэ.мн

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих