
Андын нуруунд Чилийн талаас авиралт хийж байсан уулчид одоогоос хагас зуун жилийн өмнө Чилийн хөлбөмбөгийн оддыг тээвэрлэж яваад сураггүй болсон нэгэн онгоцны үлдэгдлийг олсон талаараа мэдээлсэн байна. Уулчдын өгсөн мэдээллээр, "LAN Chile Douglas DC-3" онгоц Сантьягогоос өмнө зүгт ойролцоогоор 300 км-т, далай төвшнөөс 3200 гаруй метрийн өндөрт ууланд унасан байна. Онгоц 1961 оны дөрөвдүгээр сарын 3-нд хөөрөөд сураг тасарчээ. Онгоцонд нийт 34 хүн явснаас найм нь "Green Cross" багийн тоглогч байсан бөгөөд багийн ахлагч Арналдо Вазкиз болон бусад найз нөхөд нь явсан байна. Тэд Осорнод болсон тэмцээнд оролцоод Сантьяго руу буцаж явжээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=7816
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
-
Сэтгэгдэл бичих